Анхан шатны хэрэглэгчдэд зориулсан зарим Android үйлдлүүд

2012-12-02,23:50
Зарим нэгэн анхан шатны мэдлэг танилцуулъя. Таны мэдэхгүй зүйл дунд нь байж магадгүй юм. Уншаад үзээрэй. Та мөн мэддэг энд бичигдээгүй бусдад хэрэг болох заавар байвал сэтгэгдлээр үлдээгээрэй.
  1. Хамгийн эхлээд та Android утастай бол гүүгл бүртгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв байхгүй бол http://www.gmail.com руу ороод Create new account гээд үүсгэж аваарай. Утсан дээрээсээ үүсгэж ч болно. Тэгээд Menu товчоо дараад Settings эсвэл app drawer дотроосоо Settings сонгож болно. Тэндээ accounts руу ороод гүүгл бүртгэлээрээ Existing user гээд утсаа холбоно.
  2. Өөрийн утасны дэвтрээ гүүгл бүртгэлдээ хадгалснаар ямар ч тохиолдолд утсаа солих болон хаанаас ч интернетээр утасны дэвтэр хүмүүсийн утсыг авах боломжтой. Утсаа хаясан ч таны утасны бүртгэл гүүглд хадгалагддаг.
  3. Програмуудыг ухаалаг утсанд апп гэж ихэвчлэн нэрлэх ба Андройд дээр шинэ апп нэмж суулгахдаа Google Play Store руу ороод сонгоод татаж суулгадаг.
  4. Сүүлд хэрэглэсэн аппуудаа харах буюу сонгох. Компьютер дээр Alt+Tab шиг хэрэглэхийн тулд Home товчоо удаан дарна.
  5. Ямар нэгэн аппыг ганцаар нь буюу бөөнөөр нь хаах бол мөн 1-т заасны дагуу сүүлд хэрэглэсэн аппуудыг хараад дээр нь удаан дарж сонгож хаах буюу олноор нь хаах товчийг дарж бүгдийг нь хааж болдог. Ингэснээр утасны санах ойл чөлөөлөгдөн гацахгүй болно. Мөн Task manager төрлийн аппуудыг суулган ашигласан ч болно.
  6. Дэлгэцийнхээ зургийг авахыг хүсвэл Унтраах товчоо + Home (голын буюу байшингийн зурагтай товч) товчтойгоо удаан дарна. Зарим утсан дээр Унтраах товч + Дуу намсгах товч байдаг.
  7. Дүрсэн дээр удаан дараад чичирмэгц нь хүссэн тийшээ зөөж болно, мөн хогийн сав руу чирж тавьж устгана.
  8. Wifi-тай бол AirDroid гээд аппыг суулгаж байгаад компьютер гар утасныхаа хооронд файлуудаа хуулж болно. Samsung-ын утаснууд бол KIES гээд Samsung-ын програмыг компьютертаа суулгаж байгаад зөөдөг.
  9. Гар утасныхаа интернетийг гар утаснаасаа wifi болгож цацаад бусад нөүтбүүк гэх мэт зүйлсээ интернетэд холбож болдог.
  10. Root хийх гэдэг нь интернет дээрх зааврын дагуу гар утасныхаа зарим хаалттай боломжуудыг нээх арга юм. Энэ нь гэхдээ аюулгүй байдал талаасаа бас сул тал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Онц шаардлагагүй бол roоt хийх хэрэггүй.
  11. Интернет нь Data ба Wifi гэсэн хоёр төрлийн утасгүй сүлжээгээр ажиллана. Wifi бол гэртээ болон ажил дээрээ гадуур үнэгүй wifi ашиглаад утасны нэгж гүйхгүй. Харин Data (2G/3G) холболтоор интернетэд ороход нэгж унана. Мөн урьдчилан тодорхой хэмжээтэй багцуудыг авч ашиглавал илүү бага зардал гардаг. Жишээ нь Мобиком бол 592 дугаар руу 100MB гэсэн мессеж явуулахад 3000 төгрөгөөр 100MB урьдчилан авах мэтээр урьдчилан дата эрхээ авбал нэгжнээс арай хямд байдаг.
  12. Data интернет тохируулахдаа APN тохируулж өгдөг. Settings->Wireless and Networks->More Settings->Mobile Networks->Access Point Names рүү ороод Menu товчоо дараад Add New APN дараад Мобиком бол Name: Mobicom ба APN: internet гэж Unitel бол Name: Unitel ба APN: net харин Skytel бол Name: Skytel ба APN: style гэж оруулж өгөөд Menu товч дараад Save дарна. Ингээд тухайн оруулсан APN-ы хажуугийн дугуйг дарж сонгож идэвхжүүлнэ. Ингээд Дээрээс буулгаж ирэх юм уу, энэ Settings хэсгийн Mobile Networks дотроос асаадаг. Мөн аппууд дотроо тохиргоо хийж зөвхөн wifi-тай үед л зураг, видео зэрэг их интернет урсгал хэрэглэдэг зүйлсийг ашигладаг болгож тохируулж болдог. Jelly Bean дээр бол Data эрхээ бүртгэх болон хязгаарлах, програм бүрт тохируулах ч боломжтой.
  13. Android-ын нэг давуу тал нь Flash player суудаг билээ. Суулгахын тулд энд дарж ороод хуудаснаас доош гүйлгэн Flash Player for Android xxxx archives гэсэн хэсгээс өөрийн хувилбарт таарах хувилбарыг татаж аваад суулгана.
  14. Утсаа алдахаас сэргийлэх заавыг эндээс уншаарай.
  15. Samsung зэрэг зарим утас шууд залгаад USB диск байдлаар холбогддоггүй драйвер нэхдэг. Түүнийг холбох зааврыг эндээс уншаарай.
  16. Copy & Paste хийхдээ хуулах текст дээр удаан дараад идэвхжихэд хоёр талын заагчийг зөөн сонгож хуулж аваад өөр газар наадаг. Зарим апп дээр харин болдоггүй.
  17. Монголоор бичих гар суулгах бол энд дарж зааварчилгаа аваарай.
  18. Англи Монгол болон бусад интернетгүй үед хэрэглэж болдог олон толь суулгах бол энд дарж зааварчилгаа аваарай.
  19. Хэрэглээгүй үедээ wifi-аа унтрааж байвал утасны баттерей удаан барьдаг.
Холбоосууд:
  • http://www.businessinsider.com/android-tips-and-tricks-2012-10?op=1
  • http://www.csmonitor.com/Innovation/2012/0403/20-essential-Android-tips-and-tricks/Respond-to-a-call-with-a-text-message
  • http://www.techradar.com/news/phone-and-communications/mobile-phones/20-android-ice-cream-sandwich-tips-and-tricks-1079007
  • http://www.androidcentral.com/tips
  • http://android.appstorm.net/roundups/utilities-roundups/top-tips-and-tricks-to-get-the-most-out-of-android/
  • http://www.chicalogic.com/tips-tricks/tips-and-tricks-for-android-phones

Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Android | (25) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 14587 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
yaraltai (help help help)
End ytasnii programm meddeg hun baibal tuslaachee minii utas internetees programm togloom tatah gesen aldvving information from aa zaagaad " error retrieving inpormation prom server.[RPc S7; AEC-0 TC27-C6HQ-PKEJ2]geed baina utasnii mark LG-F100 bi uchriig ni oilgohgui baina.Yum tatah yaraltai hereg bolood baina. Tuslaachee mongolchuudaa guya help help help help
toroo (зочин) хэзээ бичсэн: 22:02, 2015-10-29 | |
widget
widget gej yu ve? Uuniig remove hiij boloh uu?
Зочин хэзээ бичсэн: 11:18, 2015-02-10 | |
bayarlalaa utasniihaa 3g g asaaj chadahgui bsiin tank you
Зочин хэзээ бичсэн: 17:21, 2014-12-11 | |
хаёсах
Зочин хэзээ бичсэн: 21:34, 2014-11-21 | |
msg tohirgo
Msg bichher vgnvd n avtmat ar uurchlugdud zovoojino yah vee note 2
Zaya P (зочин) хэзээ бичсэн: 23:35, 2014-07-04 | |
S2 deer suuliin ued force close gej yum garaad baikh yum
yaj ustgah ve
Зочин хэзээ бичсэн: 21:34, 2014-05-12 | |
hi oll bi iphon4 tei yumaa home butsah tovch n tohirgoo n aldagdchijee yaaj ynzlah vee tuslaach zaluusaa minii dugaar88994453
Зочин хэзээ бичсэн: 13:37, 2014-03-20 | |
Хогийн сав гэж юм байхгүй шүү дээ.
xvv хэзээ бичсэн: 22:37, 2014-01-04 | |
Galaxy S2 utasnii hogiin sav ni haanaa bdg yum boloo?
Зочин хэзээ бичсэн: 13:01, 2014-01-02 | |
@Ариумаа
Өөр газраас интернет ороод үз дээ. Интернетэд чинь асуудал байж магадгүй юм даа. Эндээс бол юу ч хэлэх боломж алга аа.
Зочин хэзээ бичсэн: 17:33, 2013-12-04 | |
Play store ajillahgui bna
Play store-s app update hiih, app tatah geheer downloading gd eruusuu yu ch tatahgui bn.a busad samsung app ntr bol zuv zugeer. forumuudaas Settings-application-all*-play store clare cache hii ntr gesen yum olloo. hiilee, yalgaa bhgui bhor n argaa baraad factory reset hiilee, google account ntr ahij shineer suulgaad. yalgaa alga. yundaa bgam boloo?
Ariumaa хэзээ бичсэн: 14:24, 2013-11-30 | |
Ямар апп хэлсэн бэ?
Алмас хэзээ бичсэн: 15:29, 2013-11-19 | |
Airdroid апп яаж ашиглах вэ. их хэрэгтэй апп санагдлаа. зааврыг нь оруулаад өгөөч. татаж аваад бүртгүүлчихлээ
галаа (зочин) хэзээ бичсэн: 14:53, 2013-11-19 | |
HTC utas hunees avsan yum l daa.Tgeed Wifi haihaar oldochihood tgeed holbogdohgui yum yuuniih ve?Yaaj zasdagiim bol?
saraa geluu (зочин) хэзээ бичсэн: 20:58, 2013-10-23 | |
Android utas bolgon duudlaga ireh ued utsaa doosh n haruulaad taslah esvl seruulgee untraah bolomjtoi yu? Utsan dre haigad oloogu
Zochin хэзээ бичсэн: 00:54, 2013-09-21 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant