Утсаа алдсан тохиолдолд хэрхэн буцааж олох вэ?

2012-10-11,20:41
дөнгөж сая утсаа алдчихлаа.. тэгээд би утсаа алдахаасаа өмнө гүүглэ плэй стороос антивирус гэж хайгаад хамгийн түрүүнд гарж ирсэн прог суулгасан юм.. түүнийг идвэхжүүлэхээр хамгийн ойрын 2 хүнлүү тогтмол смс ирж байгаан.. сим солиол бол.. гэхдээ энэ нь их найдваргүй арга бололтой.. учир нь утасыг асаалгүйгээр рэстор хийчихвэл шууд тэр про нь устчихдаг юм байна.. тэгээд өөр арга хайтал samsungdive.com гэж сайтад самсунгийн утсыг бүртгүүлэх хэрэгтэй юм байна.. тэгээд өөрийнхөө утсан дээрх тохиргоог идвэхжүүлээд дараа нь хүссэнээрээ алдсан утсаа удирдах боломжтой юм байна.. үүнд утсаа орилуулах дуулагыг нь хязгаарлах ирсэн дуулагыг өөрийн барьж байгаа утас руу шилжүүлэх гэх мэт.. хэрхэн идвэхжүүлэх зааврыг доорх хаягаас хараарай.. зурагтайгаа маш ойлгомжтой байгаа.. хэрвээ та самсунгын ухаалаг утас барьдаг бол яг одоо энэ сайтад орж бүртгүүлэх хэрэгтэй гэж зөвлмөөр байна.. учир нь би энэ мэдээллийг өмнө нь уншиж байсан боловч орж бүртгүүлэхээс залхуураад орхичихсон юм.. одоо харамсаж байна..

http://v2.samsungdive.com/help/guideRemoteControls.do



Одоо хэрхэн тус сайтад бүртгүүлэх мөн идвэхжүүлэх зааврыг бичий..



жишээ болгож GT-I9100, GT-I9100G, GT-I9100M, GT-I9100T, SC-02C загвар буюу самсунг галакси 2 утсан дээр хэрхэн тохиргоог хийхийг харуулий..
1.SamsungDive үйлчилгээг авахын тулд Samsung буюу Google accounts үүсгэх
  •   "Menu > Settings > Accounts and Sync >Add Account > Samsung account гэж орно.
  • тэгээд зурагт үзүүлсний дагуу самсунг аккаунт үүсгэнэ..
  • хэрвээ та өмнө нь үүсгэж байсан бол энд самсунг аккаунт гэж харагдна..
  • харин та ерөөсөө гүүглэ аккаунт ашигладаггүй бол шинээр үүсгэх хэрэгтэй..
  • хэрвээ танд гүүглэ аккаунт байдаг түүгээрээ шууд шинээр самсунг аккаунт үүсгэх  боловмжтой..





Самсунгдайв утсан дээрээ идвэхжүүлэх заавар..
  •   "Menu > Settings > Location and security > гэж ороод "Find My Mobile". гэсэн хэсгийн "remote controls" гэснийг чагтлана..
  • нууц үг нэхвэл Samsung account-аа оруулаад нууц үгийг нь хийгээрэй..






За тэхээр үүнийг идвэхжүүлсний дараа утсаа яаж удирдах боломжийг энэ бичлэгээс үзээрэй....


эцэст нь утсаа олох..
Энэ нийтлэлийг Б.Мэргэний блогоос авсан

Б.Мэргэн

АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ

Би HTC Desire HD загварын утас барьдаг байлаа. Гэтэл нэг бүтэлгүй өдөр таксинд өнөөхөө хаячихдаг юм байна. Тэгээд олох арга байж мэднэ гээд гүүглээр хэрхэн хаясан утсаа олох тухай заавар хайж байтал хэрэв та Iphone заг
варын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг эпликэшн суулгаад эпплийн айдигаа ашиглаад гүүгл мэпийн тусламжтайгаар олж болно гэсэн зааврууд л гарч ирээд ба
йв. Цааш нэлээд хайсны эцэст
www.androidlost.com гэсэн сайтын туршилтын хувилбарыг олов. Тус сайтаар өөрийн утсаа олж болох байсан ч харамсалтай нь утсаа хаяхаасаа өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай гэсэн байв. Тиймээс дараа нь утас авангуутаа бүртгүүлнэ хэмээн бодоод нарийн судалсангүй. Дээрх хэсгийг яагаад бичиж байна гэхээр айфөүнтэй болон Самсунгаас өөр андройд утастай хүмүүст ийм боломж байдаг юм байна шүү мэддэггүй бол судлаарай гэж хэлэх гэсэн хэрэг. Харин Самсунг бол өөрийн тусдаа сайттай юм байна лээ. Утсаа хаясныхаа дараахан Samsung SIII утас аван андройдлост.ком-д бүртгүүлэх гэж ухаж байгаад тус загварын утаснууд нь www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд маш амархан олж болдгийг мэдэж авсан юм. Гэхдээ мэдээж тухайн олсон хүн wireless эсвэл 3G ашиглаж байгаа тохиолдолд шүү. Магадгүй зарим нэгний хувьд энэ нь хоцрогдсон мэдээлэл байж болох ч над шиг мэдээгүй явж байгаад утсаа хаячихаж магадгүй хүмүүст зориулан бичиж байгаа юм.

Тэгэхээр дээрх сайтад бүртгүүлсэн хүмүүст интернетээр утсаа удирдах 7 боломж байгаа бөгөөд бүгдийг нь туршиж үзэхэд 100 хувь ажиллаж байсан болно. Та утсан дээрээ samsung account-тай бол
www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн самсунг утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай. Ингээд шинэ аккаунтаараа нэвтрэн орсны дараа та өмнө хэлсэнчлэн интернеттэй компьютерийн араас утсаа удирдах дараах долоон боломж бүрдэнэ.

1. Track my mobile - Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтаагаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Өөрөөр хэлбэл эхний сонголт бол яг таны хайсан мөчид байгаа газрыг л заах бөгөөд таныг очиход байрлал өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Харин 2 дахь сонголт 15 минутын зайтайгаар байрлал хэрхэн өөрчлөгдөж байгааг заана гэсэн үг. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл гэвэл жишээ нь би гэртээ байхад манай байшинг л зааж байгаа юм. Нэг байранд өчнөөн айл байгаа болохоор яг аль айлд байгааг олно гэдэг манай нөхцөлд хэцүү. Гэхдээ л ор тас мэдэхгүй байснаас дээр. Тэгээд ч энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.

2. Lock my mobile - Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны тань дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжингүүт дэлгэцэн дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход "Энэ бол алдагдсан утас. Би өөрөө таньтай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа" гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно гэсэн үг. Хүсвэл монгол фонтоор бичсэн ч ямар ч асуудалгүй гарах болно. Дараагийн хэсэгт улсаа сонгоно. Мэдээж Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу тань утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг тань түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг тань авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй. Та хамгийн сүүлийн хэсэгт дурын 4 оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ.

3. Ring my mobile - Ring гэснийг дарснаар утасны тань дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан 1 минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ "Энэ бол хулгайн утас" гэсэн байдаг.

4. Call/message forward - Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас тань завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг даа. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх уу гэдгээ сонгож болдог бол утсыг тань олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нэтээр та тэрийг нь идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Та дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг тань авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж орж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг бол нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай байх.

5. Call logs - Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн 7 хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн мобиком төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар бидний нэрлэдгээр клип үйлчилгээг хаадаг бөгөөд тэр тохиолдолд мөн харах боломжгүй.

6. Wipe out my mobile - Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүст. Юу гэхээр утсан дээрх мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан утсаа бол олох хүртэл чинь ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг 2 сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7. Unlock my screen - Энэ ямар хэрэгтэйг би ойлгохгүй байгаа юм. Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасний тань screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд ямар ч түгжээтэй байсан тэрийг нь байхгүй кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Хулгайлсан хүнд буян болж нээж өгөх юм уу хаашаа юм.

За утсаа хаясан хүмүүст олох нэг иймэрхүү боломжууд байна даа. Ийм дугаартай, ийм ийм дугаар руу залгадаг хүн миний утсыг авчээ гээд цагдаад хандахад л болно. Нэг анхаарах зүйл нь дээрх бүгд нь таны ашиглаж буй нэтийн хурдаас хамаараад удах, бүүр хурд багатай нэттэй бол зарим тохиолдолд бүр ажиллахгүй байж магадгүйг сануулсан байна лээ. 2МБ нэттэй газраас лав бүрэн ажиллаж байгаа. Мөн дээрх сонголтуудаас ашиглах явцад утсан дээр тань ийм зүйл болж байна гэж харагддаг бөгөөд утсыг олсон хүн энийг мэддэг бол шууд утасныхаа нэтийг салгахаар юм байна лээ.

Эцэст нь хэлэхэд нэтгүй байсан ч олох бас нэг арга байна аа. Юу гэхээр ухаалаг ч бай, тэнэг ч бай, орчин үеийн ч бай, хуучны ч бай самсунг загварын утаснуудад tracker гээд нэг сонголт байдаг. Тэр нь яадаг гэхээр тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ биччихдэг. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан утсанд тань сануулсан мессеж тань ирдэг. Ямар дугаарын сим хийснийг л мэдчихнэ гэсэн үг. Тэгээд л цагдаад ийм дугаарын сим миний утсанд орсон байна гээд мэдэгдэхэд л олох бүрэн боломжтой. Самсунг Галакси загварууд дээр settings-security хэсэгт Sim change alert нэртэй байна лээ. За тэгээд амжилт хүсье.
http://mergen.blog.banjig.net/post.php?post_id=117458



эцэст нь дахин хэлэхэд та яг одоо энэ нийтлэлийг уншиж байгаа бол залхууралгүйгээр утсаа дээрх сайтад бүртгүүлээрэй.. хэрвээ самсунгаас өөр утастай бол яахыг тэгж байгаад утсаа олвол оруулнаа..






Бичсэн: dao
Бичлэгийн төрөл: Android | (82) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Холбогдоогүй байна. Та blogmn.net сайтын нүүр хуудсаар нэвтэрч орсны дараа, энэ хуудсыг дахин дуудаж бүртгэлээрээ сэтгэгдэл үлдээх боломжтой. Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
hi bi ochigdor tsetserlegt hureelend ywj bgad utsaa suiluulchlaa. IMEI dugaaraar ni oloh bolomj bga bolowuuu
Зочин хэзээ бичсэн: 16:49, 2014-08-20 | |
Note 1 boldoggui yum bnoo
Зочин хэзээ бичсэн: 03:41, 2014-07-03 | |
bi hed honogin omno celenge aimag mandal cumin 7r bagin nutag debsgert ybj baigad not1 gar utasa haysan . ene utas enternetet holbogson . vaj oloh uu.olj boloh arga bna uu. 94151306
Зочин хэзээ бичсэн: 09:45, 2014-06-24 | |
utsaa burtguulj bh min yav daa. aldsoon kkk
Зочин хэзээ бичсэн: 10:10, 2014-06-13 | |
teher reset hiisench olj bolno gesen uguu
zochin (зочин) хэзээ бичсэн: 00:24, 2014-06-08 | |
S4 oo buulaalgachih ym aa. Ghdee ingj tohirgoo ene ter hiigeegui. Hairtsag ene ter n bvgd bgaa kod n bs bgaa ter kodoor n olj boloh bolvuu. Boldog bol yag yah ystoi be
Ariuk (зочин) хэзээ бичсэн: 12:04, 2014-05-30 | |
hi all
Minii utas note 1 l dee korea d euro rom unshuulsiin tegexeer root xiisen gsn ug bz dee tgd bs minii utsand sim change alert bolon remote control gj xoeuulaa bdguieeeee yaxuu
oyuka (зочин) хэзээ бичсэн: 21:31, 2014-05-29 | |
muu hulgaichuudin gar ni tataasai nasaaraa uruul tatanhai yavaasai hairan S5 avaad sar ch boloogui bsan shdee erthen medsen bol nostoi novsh yumaa
Зочин хэзээ бичсэн: 09:15, 2014-05-15 | |
iphone yaj oldiin bol
Зочин хэзээ бичсэн: 17:48, 2014-04-21 | |
мэдсэн бол эртхэн л энэ юманд бүртгүүлдэг байж. алдсан хүн арван тамтай гэж утасгүй хэцүү юмаа.
Зочин хэзээ бичсэн: 09:55, 2014-04-21 | |
лалар гэж утсаа алдчихлаа.Эртхэн мэдсэн бол.......
Зочин хэзээ бичсэн: 20:35, 2014-04-19 | |
Samsung Trend утасыг алдвал яах вэ?
Зочин хэзээ бичсэн: 20:34, 2014-04-19 | |
utsaa aldsan
bi uchigdur Galaxy note 2 utass aa aldchixlaa . ene buxniig unshaad ooriinxoo tenegiig gaixaad suuj bn . nadad IMEI kod ni bga utasaa olox bolomjtoi yu ...... please
help me (зочин) хэзээ бичсэн: 16:11, 2014-04-12 | |
note3 aldval yahuu
zochin хэзээ бичсэн: 08:34, 2014-04-10 | |
Cyanogen mod дээр болохгүй. Бас сул тал нь Factory Reset хийхэд арилна.
Харин root хийсэн утсан дээр Avast Mobile security суулгаад Antitheft-ийг нь суулгачихвал тийм амархан гаргаж чадахгүй. Avast бол Cyanogen mod дээр сууна. Илүү ч найдвартай.
Алмас хэзээ бичсэн: 11:33, 2014-04-09 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant