Утсаа алдсан тохиолдолд хэрхэн буцааж олох вэ?

2012-10-11,20:41
Энэ арга нь утсаа алдахаас өмнө бэлдэж суулгах арга бөгөөд ингэж тохируулаагүй бол олоход хэцүү. Камер шүүлгээд, гар утасны оператор Мобиком, Юнител рүү IMEI кодоо өгөөд хайлгаад нэг үзэж болж магадгүй ч бараг хайж өгдөггүй гэж сонссон. Цагдаад хандаад, араас нь хөөцөлдөөд үзвэл олж өгөх тохиолдол бас байдаг гэсэн. Магадгүй танил тал, том дарга таньдаг бол аль аль нь болох байж магадгүй.

Зөвхөн энэ доор заах тохиргоонуудаар бол Restore хийчихвэл ажиллахгүй болох магадлалтай. Сүүлийн үеийн утаснууд бол ROM солих root хийх зэргийг bootlock гэдэг түгжээ хийдэг болсон тул бас шууд утсыг ашиглах боломж бас багассан. Мөн мэдлэгтэй хүн бол root хийсэн утсанд Avast Antitheft суулгаж тохируулаад root тохиргоог хийчихвэл бүрэн ROM солихгүй бол зөвхөн restore хийгээд ч арилахгүйгээр бас тохируулж болдог нэг арга байдаг. Бас тийм ч сайн арга биш.

Мөн утасны үйлдвэрлэгч бүрээс хамаардаг тул энэ нийтлэлтэй таарахгүй байж болно. Android утас бол Google-ын Find My Device, iPhone утас зэрэг Apple-ын төхөөрөмжтэй бол iCloud дээрээ Find My гэдгийг тохируулаад туршаад орхичих хэрэгтэй. Мэдээж утасныхаа Location Service буюу байршлын мэдээллийн сервисийг унтраахгүй үргэлж асаалттай орхих хэрэгтэй. Мөн сайн код ба хурууны хээ зэргээр утсаа түгжиж орхиж байх хэрэгтэй.
 


Би утсаа алдахаасаа өмнө гүүгл плэй стороос антивирус гэж хайгаад хамгийн түрүүнд гарж ирсэн аппыг суулгасан юм.. Түүнийг идвэхжүүлэхээр хамгийн ойрын 2 хүн рүү тогтмол смс ирж байгаан.. сим солиол бол.. гэхдээ энэ нь их найдваргүй арга бололтой.. Учир нь утасыг асаалгүйгээр рестор хийчихвэл шууд тэр апп нь устчихдаг юм байна..

Тэгээд өөр арга хайтал Samsung-ын утастай бол samsungdive.com гэж сайтад самсунгийн утсыг бүртгүүлэх хэрэгтэй юм байна.. Тэгээд өөрийнхөө утсан дээрх тохиргоог идэвхжүүлээд дараа нь хүссэнээрээ алдсан утсаа удирдах боломжтой юм байна.. үүнд утсаа орилуулах дуулагыг нь хязгаарлах ирсэн дуулагыг өөрийн барьж байгаа утас руу шилжүүлэх гэх мэт.. хэрхэн идвэхжүүлэх зааврыг доорх хаягаас хараарай.. зурагтайгаа маш ойлгомжтой байгаа.. хэрвээ та самсунгын ухаалаг утас барьдаг бол яг одоо энэ сайтад орж бүртгүүлэх хэрэгтэй гэж зөвлмөөр байна.. Учир нь би энэ мэдээллийг өмнө нь уншиж байсан боловч орж бүртгүүлэхээс залхуураад орхичихсон юм.. Утсаа алдсаныхаа дараа харамсаж байна..

http://v2.samsungdive.com/help/guideRemoteControls.do


Одоо хэрхэн тус сайтад бүртгүүлэх мөн идвэхжүүлэх зааврыг бичье.
  жишээ болгож GT-I9100, GT-I9100G, GT-I9100M, GT-I9100T, SC-02C загвар буюу самсунг галакси 2 утсан дээр хэрхэн тохиргоог хийхийг харуулий..
1.SamsungDive үйлчилгээг авахын тулд Samsung буюу Google accounts үүсгэх
  •   "Menu > Settings > Accounts and Sync >Add Account > Samsung account гэж орно.
  • тэгээд зурагт үзүүлсний дагуу самсунг аккаунт үүсгэнэ..
  • хэрвээ та өмнө нь үүсгэж байсан бол энд самсунг аккаунт гэж харагдна..
  • харин та ерөөсөө гүүглэ аккаунт ашигладаггүй бол шинээр үүсгэх хэрэгтэй..
  • хэрвээ танд гүүглэ аккаунт байдаг түүгээрээ шууд шинээр самсунг аккаунт үүсгэх  боловмжтой..

Самсунгдайв утсан дээрээ идвэхжүүлэх заавар..
  •   "Menu > Settings > Location and security > гэж ороод "Find My Mobile". гэсэн хэсгийн "remote controls" гэснийг чагтлана..
  • нууц үг нэхвэл Samsung account-аа оруулаад нууц үгийг нь хийгээрэй..

За тэхээр үүнийг идвэхжүүлсний дараа утсаа яаж удирдах боломжийг энэ бичлэгээс үзээрэй....


эцэст нь утсаа олох..
Энэ нийтлэлийг Б.Мэргэний блогоос авсан

Б.Мэргэн

АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ

Би HTC Desire HD загварын утас барьдаг байлаа. Гэтэл нэг бүтэлгүй өдөр таксинд өнөөхөө хаячихдаг юм байна. Тэгээд олох арга байж мэднэ гээд гүүглээр хэрхэн хаясан утсаа олох тухай заавар хайж байтал хэрэв та Iphone заг
варын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг эпликэшн суулгаад эпплийн айдигаа ашиглаад гүүгл газрын зургийн тусламжтайгаар олж болно гэсэн зааврууд л гарч ирээд байв. Цааш нэлээд хайсны эцэст www.androidlost.com гэсэн сайтын туршилтын хувилбарыг олов. Тус сайтаар өөрийн утсаа олж болох байсан ч харамсалтай нь утсаа хаяхаасаа өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай гэсэн байв. Тиймээс дараа нь утас авангуутаа бүртгүүлнэ хэмээн бодоод нарийн судалсангүй. Дээрх хэсгийг яагаад бичиж байна гэхээр айфонтэй болон Самсунгаас өөр андройд утастай хүмүүст ийм боломж байдаг юм байна шүү мэддэггүй бол судлаарай гэж хэлэх гэсэн хэрэг. Харин Самсунг бол өөрийн тусдаа сайттай юм байна лээ. Утсаа хаясныхаа дараахан Samsung SIII утас аван андройдлост.ком-д бүртгүүлэх гэж ухаж байгаад тус загварын утаснууд нь www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд маш амархан олж болдгийг мэдэж авсан юм. Гэхдээ мэдээж тухайн олсон хүн wireless эсвэл 3G ашиглаж байгаа тохиолдолд шүү. Магадгүй зарим нэгний хувьд энэ нь хоцрогдсон мэдээлэл байж болох ч над шиг мэдээгүй явж байгаад утсаа хаячихаж магадгүй хүмүүст зориулан бичиж байгаа юм.

Тэгэхээр дээрх сайтад бүртгүүлсэн хүмүүст интернетээр утсаа удирдах 7 боломж байгаа бөгөөд бүгдийг нь туршиж үзэхэд 100 хувь ажиллаж байсан болно. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн самсунг утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай. Ингээд шинэ аккаунтаараа нэвтрэн орсны дараа та өмнө хэлсэнчлэн интернеттэй компьютерийн араас утсаа удирдах дараах долоон боломж бүрдэнэ.

1. Track my mobile - Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтаагаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Өөрөөр хэлбэл эхний сонголт бол яг таны хайсан мөчид байгаа газрыг л заах бөгөөд таныг очиход байрлал өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Харин 2 дахь сонголт 15 минутын зайтайгаар байрлал хэрхэн өөрчлөгдөж байгааг заана гэсэн үг. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл гэвэл жишээ нь би гэртээ байхад манай байшинг л зааж байгаа юм. Нэг байранд өчнөөн айл байгаа болохоор яг аль айлд байгааг олно гэдэг манай нөхцөлд хэцүү. Гэхдээ л ор тас мэдэхгүй байснаас дээр. Тэгээд ч энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.

2. Lock my mobile - Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны тань дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжингүүт дэлгэцэн дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход "Энэ бол алдагдсан утас. Би өөрөө таньтай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа" гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно гэсэн үг. Хүсвэл монгол фонтоор бичсэн ч ямар ч асуудалгүй гарах болно. Дараагийн хэсэгт улсаа сонгоно. Мэдээж Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу тань утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг тань түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг тань авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй. Та хамгийн сүүлийн хэсэгт дурын 4 оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ.

3. Ring my mobile - Ring гэснийг дарснаар утасны тань дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан 1 минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ "Энэ бол хулгайн утас" гэсэн байдаг.

4. Call/message forward - Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас тань завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг даа. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх уу гэдгээ сонгож болдог бол утсыг тань олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нэтээр та тэрийг нь идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Та дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг тань авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж орж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг бол нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай байх.

5. Call logs - Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн 7 хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн мобиком төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар бидний нэрлэдгээр клип үйлчилгээг хаадаг бөгөөд тэр тохиолдолд мөн харах боломжгүй.

6. Wipe out my mobile - Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүст. Юу гэхээр утсан дээрх мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан утсаа бол олох хүртэл чинь ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг 2 сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7. Unlock my screen - Энэ ямар хэрэгтэйг би ойлгохгүй байгаа юм. Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасний тань screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд ямар ч түгжээтэй байсан тэрийг нь байхгүй кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Хулгайлсан хүнд буян болж нээж өгөх юм уу хаашаа юм.

За утсаа хаясан хүмүүст олох нэг иймэрхүү боломжууд байна даа. Ийм дугаартай, ийм ийм дугаар руу залгадаг хүн миний утсыг авчээ гээд цагдаад хандахад л болно. Нэг анхаарах зүйл нь дээрх бүгд нь таны ашиглаж буй нэтийн хурдаас хамаараад удах, бүүр хурд багатай нэттэй бол зарим тохиолдолд бүр ажиллахгүй байж магадгүйг сануулсан байна лээ. 2МБ нэттэй газраас лав бүрэн ажиллаж байгаа. Мөн дээрх сонголтуудаас ашиглах явцад утсан дээр тань ийм зүйл болж байна гэж харагддаг бөгөөд утсыг олсон хүн энийг мэддэг бол шууд утасныхаа нэтийг салгахаар юм байна лээ.

Эцэст нь хэлэхэд нэтгүй байсан ч олох бас нэг арга байна аа. Юу гэхээр ухаалаг ч бай, тэнэг ч бай, орчин үеийн ч бай, хуучны ч бай самсунг загварын утаснуудад tracker гээд нэг сонголт байдаг. Тэр нь яадаг гэхээр тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ биччихдэг. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан утсанд тань сануулсан мессеж тань ирдэг. Ямар дугаарын сим хийснийг л мэдчихнэ гэсэн үг. Тэгээд л цагдаад ийм дугаарын сим миний утсанд орсон байна гээд мэдэгдэхэд л олох бүрэн боломжтой. Самсунг Галакси загварууд дээр settings-security хэсэгт Sim change alert нэртэй байна лээ. За тэгээд амжилт хүсье.

http://mergen.blog.banjig.net/post.php?post_id=117458



Эцэст нь дахин хэлэхэд та яг одоо энэ нийтлэлийг уншиж байгаа бол залхууралгүйгээр утсаа дээрх сайтад бүртгүүлээрэй.. хэрвээ самсунгаас өөр утастай бол яахыг тэгж байгаад утсаа олвол оруулнаа..
Бичсэн: dao
Бичлэгийн төрөл: Android | (119) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 7906 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
infinix hot 30 play aldsan ymaa yaaj oloh bolomjtoi ym bol oo?
nazune хэзээ бичсэн: 20:45, 2023-10-07 | |
Utas
A32 aldsan oloh bolomj bnuu
Jagai (зочин) хэзээ бичсэн: 14:14, 2023-09-01 | |
A9pro imei kod gmail haygiig meddeg yj olhuu🤔😓
Зочин хэзээ бичсэн: 11:46, 2023-02-01 | |
doogee s96 utas oloh bolj baigaa boldbuu lmel baigaa
Зочин хэзээ бичсэн: 13:08, 2022-10-06 | |
Утсаа алдсан 6р сарын 10
А51 утас
Зочин хэзээ бичсэн: 13:43, 2022-06-12 | |
A50 utasaa aldsan olox bolomj bga boluu
Otgon (зочин) хэзээ бичсэн: 11:36, 2021-10-26 | |
utas haysan
onoodor A52 utasaa hayad hvn lson bn tgeed utas untraachihlaa imei kodoo medej bga yaj oloh we tuslaach
idermunkh хэзээ бичсэн: 21:19, 2021-07-11 | |
өнгөрсөн 5 өдөр алдсан таксинд
Олж өгж туслаач Аваад удаагүй байсан юм
Цогтжаргал (зочин) хэзээ бичсэн: 22:44, 2021-01-20 | |
Utasaa aldsam
Yaaj oloh we? Iphone 6s
Bayra хэзээ бичсэн: 00:24, 2020-11-03 | |
iPhone 6s iin id meddeg imei kod oloh bolomjtoi yu
Зочин хэзээ бичсэн: 23:51, 2020-07-14 | |
S5 aldachihlaa oloh arga bga yu
Зочин хэзээ бичсэн: 21:23, 2018-05-14 | |
utsaa haychihlaa dugaarluga zalgahaar duudad bh ym samsung acc niha gmail pass 2 oo martchihsan odoo yahve... utasni hairtsag deer ni imei code ni bn lee yaj oloh ve
Зочин хэзээ бичсэн: 14:34, 2018-02-17 | |
my device is not shown gj garj ird bh ym
Зочин хэзээ бичсэн: 17:11, 2018-01-31 | |
bi say utsaa aldchihlaa yaj oloh we oor oloh arga bga blwuu bhan kod ni bga yma
Зочин хэзээ бичсэн: 02:19, 2017-10-03 | |
Lg markiin utas oruulj tus aldsan ymaa
Muugii (зочин) хэзээ бичсэн: 19:11, 2017-09-23 | |