Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
2012-12-03,02:29

Зайг дуустал нь хэрэглээд цэнэглэх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Сүүлийн үеийн ихэнх хэрэгслүүдийн зайг Литийн ион (Lithium ion battery) ашиглан хийдэг болсон. Энэ зайны хувьд хуучин никель кадми мөнгөн ус бүхий бусад зайнаас өөр байдаг байна.
- Литийн ионы зайны хувьд аль болох дуусгалгүй дутуу ойр ойрхон цэнэглэж байх нь ашигтай байдаг байна.
- Бас хэт дүүртэл нь цэнэглэх нь зайны насыг богиносгодог. Бага зэрэг дутуу цэнэглэж байх нь дээр. (Харин сүүлийн үеийн төхөөрөмжүүд өөрөө бага зэрэг дутуу цэнэглэдэг болсон тул байнга залгаатай байх нь дээр байдаг болсон. Цахилгаанд залгах боломжтой үед бол байнга залгаж байсан нь дээр)
- Зөөврийн тооцоолуур зэрэг (шингэн цэнэгтэй) том зайтай тохиолдолд ингэж цэнэглэхээс гадна 30 орчим цэнэглэлт тутамд нэг удаа зайг нь дуустал нь хэрэглээд дүүртэл нь цэнэглэж байх хэрэгтэй байдаг байна.
- Литийн ион зайг аль болох халуун нөхцөлд хэрэглэхгүй, тавьж орхихгүй байх нь чухал юм байна. Халуун нар, наранд тавьсан машин дотор, галын дэргэд гэх мэт халуунаас аль болох хол байлгах хэрэгтэй.
- Аль болох хуучин зай худалдан авахгүй байх, зай авахдаа хугацааг нь харж авах хэрэгтэй. Мөн дараа хэрэглэхээр запас зай худалдан авахгүй байх. Хэрвээ та нэгэнт хоёр зайтай бол нэгийг нь л хэрэглэх нь илүү дээр. Харин нөгөөг нь хөргөгчинд хадгалаарай. Гэхдээ хөлдөөж болохгүй шүү.
- Цэнэглэдэг зайг удаан хугацаагаар хадгалах тохиолдолд цэнэгтэйгээр хадгалах хэрэгтэй. Цэнэггүй хоосон хадгалах нь муу. Болж өгвөл сардаа 1 удаа цэнэглээд хэрэглээд далд хийх хэрэгтэй.
- Бас зайны хувьд зөөврийн тооцоолуур цахилгаанд залгаж хэрэглэхдээ салгаж тавиад хэрэглэхэд нас нь уртасдаг. (Гэхдээ энэ нь зайнд сайн боловч цахилгаан хэлбэлзэлтэй, тасардаг манай нөхцөлд бас дэмий байж болох талтай тиймээс та цахилгаанд залгаж хэрэглэж байхдаа хэт зайг дүүргэлгүй салгаж хэрэглэж байвал нас нь илүү уртасна. Харин ихэнх зөөврийн тооцоолуур маань зайгаар ажиллахдаа цахилгаан хэмнэх
үүднээс удаан болдог. Гэхдээ үүнийг нь өөрөө дотроос нь Always Run on Best Performance гэсэн байдлаар тохируулаад хэрэглэж болно.)
- Бас нэг зүйл нь та хэрвээ зайгаар ажилладаг зүйл хэрэглэдэг бол хэрэглээгүй үедээ унтрааж байвал зайны нас уртасна. Жишээ нь 23.00-7.00 цагийн хооронд гар утсаа унтрааж байх. Чихэвчний хөгжим, тооцоолуураа хэрэглээгүй үед унтрааж байх, автомат унтрах горимыг тохируулж байх зэрэг аргуудыг хэрэглэн аль болох ашиггүй ажиллуулахгүй байх нь үр дүнтэй.
- Мөн нэг зүйл нэмж хэлэхэд хэрэглээгүй үедээ wifi-аа унтрааж байвал утасны баттерей удаан барьдаг.
https://dusal.blogmn.net/36659/
Эх сурвалж: http://www.batteryuniversity.com/parttwo-34.htm
Энэ тухай нийтлэл: http://birds-tweet.blogspot.com/2012/11/blog-post.html
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Та анх удаа энд сэтгэгдэл бичих гэж байгаа бол сэтгэгдэл бичихийн өмнө заавал энд дарж уншиж танилцана уу!
Манай блогт зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)
Зөөврийн баттерей банктай болсон нь хамгийн амар. Бас элдэв баттерей иддэг апп байвал устгавал зүгээр. Ер нь хэрэглэдэггүй аппуудаа бүгдийг нь устгачих.

hi
iphone4 iin battery.g yaj udaan baridag bolgoh ve yaaval deer ve yanz buriin zuil bval heleed zurag ntr oruulaach pls adminaa!!!

xaxa

SAMSung KIES gej haij olood suulgaad. youtubees zaavar olj uzej bgaad yumaa computer ruugaa huulaad avchih.

asuudal
Mini utas samsung galaxy note, farmotlax gsen cini hamag ym ustaxgeed bna a yu suulgax we?

a

Евро болговол зүгээр болох байх.

galaxy s2 ht lte no caller ID.g yaj boliulax ve sms irxeer iim nertei ireed bnaaa

Neg ym asuuyaa medej bga hun bval tuslaad uguch.Ehneriinhe samsung utasnaas yvulsan blon irsen sms-iin yj unshij blohve.Sms ustagchad bhima.Davhar utsanda avah ymu medeh arag bnu?

Тэр update хийхэд заавал samsung бүртгэл хэрэгтэй байх...
Galaxy tab дээр ubuntu суулгаж болно. Youtube дээгүүр заавар бий.
Galaxy tab дээр ubuntu суулгаж болно. Youtube дээгүүр заавар бий.

GCYF
Galaxy tab deer ubuntu suulgah bolomjtoi yu ?

samsung note shv-e160l
hi,Samsung SHV-E160L Galaxy Note LTE update hiij bolohgui ooroo ni update hiih gheer device registration failed gj garj ireed bhiin kies eer update hiih gsn bas bolohgui yum.

Router-ийн чинь тохиргоонд асуудал байгаа юм болов уу? Өөр газар wifi зүгээр орж байгаа юм уу?
@Be
Дутуу цэнэглэх нэг их асуудал биш байх. Цэнэглэгч бас ориг хулхи гээд нээх ялгараад байх юмгүй байх. Ер нь удаан хэрэглэхээр зай муудах байх л даа.. Бас янз бүрийн апп байнга ажиллаад баттерей уугаад байх тохиолдол ч байдаг...
@Be
Дутуу цэнэглэх нэг их асуудал биш байх. Цэнэглэгч бас ориг хулхи гээд нээх ялгараад байх юмгүй байх. Ер нь удаан хэрэглэхээр зай муудах байх л даа.. Бас янз бүрийн апп байнга ажиллаад баттерей уугаад байх тохиолдол ч байдаг...

....
minii iphone-ii tseneg svvliin vyd jhn muudaad bhn er n iphoneg ch gsn dutuu tseneglehd Battery nurah ntr asuudal garahgv yu dutuu tsenegleheer battery nurdag gdgshd yawal tsenegee udaan baridg blgoh u bas iphone-ii tseneglegchg yj orig hulhiig n mdeh we?

Hariult ogsond bayarlalaa
bv
