SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг

2015-01-02,22:23
Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй.

1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих.
Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс тэр хүн рүү дахин дахин олон удаа залгахаасаа өмнө мессеж бичээд орхих талаар бодолцож үзэх нь хамаагүй дээр. Хэрэв залгасан хүн тань мессеж уншиж чадахгүй хөгшин, эсвэл харааны бэрхшээлтэй биш л бол тэр утсаа боломжтой болонгуутаа таны мессежийг харах болно. Жишээ нь ямар шалтгаанаар гэдэг нь мэдэгдэхгүй хүн залгасан байвал хэн юм бол, яах гэсэн юм бол гээд бодоод л орхидог хүмүүс байдаг. Тиймээс мессеж бичээд үлдээвэл хэн хэндээ амар байх болно.
Мөн залгасан хүн тань олон хүний дунд ярих боломжгүй боловч мессеж бичих боломжтой байж ч бас мэдэх юм. Аль ч тохиолдолд байсан мессеж бичих нь хүлээж байгаад дахин залгахаас илүү ашигтай.

2. Утсаа авах боломжгүй үедээ тасалсан, эсвэл аваагүй бол мессеж илгээх
Энэ мөн нэлээд соёлын илэрхийлэл. Залгасан хүнийг хүндэлж байгаа хэлбэр юм. Сүүлийн үеийн утаснуудад бол автоматаар урьдчилан бэлдсэн мессежнүүдээс сонгон явуулах боломжтой байдаг.

3. Мессеж бичих нь харилцагч хүндээ бодох боломж олгодог
Магадгүй таныг тайлбарлаад ярих хооронд эсэргүүцэх үгээ бэлдэж байдаг хүмүүст татгалзах аргагүй саналаа мессежээр илгээсэн нь дээр. Ингэвэл танд шууд сөрөг хариу өгөх байсан бол сонсохоос илүү унших үед хүнд илүү ойлгогдох нь элбэг байдаг.
Бас эсрэг хүн тань танд хариулт өгөхийнхөө өмнө бодож, төлөвлөж бэлдэж амждаг. Хэрэв та эсрэгээр нь тулгаж, тулгамдуулж хариулт авахыг хүсэж байвал шууд залгаж ярих нь илүү дээр. Хүн өөрийгөө хамгаалах, айх мэдрэмж хүний мөн чанарт байдаг тул аливаа зүйлд эхний байдлаар хана босгож хандах нь элбэг, тиймээс шууд залгаж ярихаас илүү мессежээр эелдэг хэлбэрээр бичсэн үед эерэг хариулт авах магадлал илүү өндөр байдаг.

4. Тухайн нөхцөл байдалд тохируулан бичих
Мэдээж мессежний бичсэн хэлбэр агуулга чухал. Та бизнесийн хамтрагч, гэр бүлийн хүн, эсвэл энгийн найз, хайрт руугаа бичиж байгаа бол энэ бүрт тохирсон үг, товчлол бичгийн хэлбэр сонгох хэрэгтэй. Бизнесийн хамтрагч руугаа, эсвэл сайн танихгүй нэгэн рүү эрхэлсэн өнгө аястай, эсвэл үг үсгийн алдаатай, chi гэхийг ji гээд эсвэл kkk гэх мэтээр явуулах нь яаж ч бодсон тохиромжгүй байх. Энэ нь таныг тэнэг юм шиг харагдуулдаг гэдгийг санаарай. Мөн бичиг нь үгнээс илүү хүний нүдээр хүнд илүү тусдаг тул бичихдээ аль болох энгийн, эелдэг байдлыг харуулж, албан ёсны хандах хэрэгтэй үед албан ёсны байдлаар бичих хэрэгтэй.

5. Латин үсгээр бичих (кириллээр бичихээс татгалзах)
Япон, Солонгос зэрэг улсад л биш бол хэдийгээр төхөөрөмжүүд хөгжиж байгаа ч аль болох Латин үсгийг ашиглаарай. Ялангуяа Монголд маань Кирилл үсгийг дэмжихгүй, харуулж чадахгүй байгаа төхөөрөмжүүд олон бий. Мөн Кирилл үсэг (бусад гадаад үсэг ч бас) нь юникод хэлбэрээр илгээгддэг тул нэг үсэг нь 4 латин үсэгтэй тэнцүү хэмжээгээр илгээгддэг. Иймээс таны бичсэн мессежний төлбөр илүү өндөр гарах магадлалтай.

6. Смаили болон Эможи (Smilie & Emoji) хэрэглэх
Смаили болон Эможи зэрэг өөрийн сэтгэлийн хөдлөлийг илэрхийлсэн дүрсүүдийг тухайн нөхцөлдөө тохируулж тааруулан хэрэглэх нь тохиромжтой байдаг. Жишээ нь баярлах гуниглах >sad гэх мэт тэмдэгтүүд нь баярласан уурласан гэх мэт таны тухайн үеийн сэтгэлийн хөдлөлийг илэрхийлж өгдөг. Мэдээж ярьж байгаа бол хоолойны өнгөөр дамжиж болох ч үсэгнүүдээр илэрхийлэх үед энэ бүхэн нөгөө хүнд тань хүрэхгүй шүү дээ. Гэхдээ хэтэрхий ойлгомжгүй, бас тэр бүр хүн мэддэггүй тэмдэгтүүд ашиглах нь бас эсрэгээр буруу ойлголт төрүүлж ч мэдэх юм. Тиймээс зөв үед, зөв сонгон ашиглах нь чухал.ь

7. Мессеж очихгүй удахад устдаг

Зарим хүмүүс мэддэггүй нэгэн зүйл байдаг. Таны мэйл илгээсэн хүний утас унтраалттай байхад нь мессеж илгээхэд хэсэг хугацааны дараа утсаа асаахад нь мессеж очдог. Гэвч зарим үед их удаан хугацаагаар утсаа асаагаагүй үед таны мессеж очилгүй устдаг гэдгийг мэдэх үү? Мөн зарим утсан дээр мессеж явуулахдаа хэдий хугацаанд хадгалахыг зааж өгдөг тохиргоо ч байдаг.

sms28. Мессежэнд аль болох хариулт өгч байгаарай
Та магадгүй утастай ноцолдоод суухыг хүсэхгүй, эсвэл хэн нэгэн хүнд хариу бичих хүсэлгүй ч байж болно. Мэдээж тэрийг та өөрөө шийдэх хэрэг. Гэвч хэн нэгнийг үл тоох, хариу өгөхгүй өгөхгүй байх нь хүнд эргэлзээ төрүүлж хамгийн сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс та хэн нэгэнтэй харилцах, хариу бичих хүсэлгүй бол хариу бичихгүй байхаас илүү аль болох шулуухан хариу бичиж өөрийгөө ойлгуулахыг хичээгээрэй.

9. Мессеж блок хийх
Заримдаа хэн нэгнээс, эсвэл сурталчилгааны хүсээгүй мэйлүүд дахин дахин ирж, эсвэл өөр хүнээс мессеж хүлээж байхад тийм мессеж ирэх нь ядаргаатай байдаг уу? Тэгвэл сүүлийн үеийн ихэнх утсанд мессежийг дугаар, дунд нь орсон үг зэргээр шүүлтүүр хийж утсанд ирэх мэдэгдэл дууг унтраадаг, шууд устгадаг зэрэг тохиргоо эсвэл нэмэлт аппууд байдаг. Ийм апп ашигласнаар та төвөгтэй сурталчилгааны мэйлүүдийг уншихгүй байх боломжтой.

10. Дахин дахин бичихгүй байх
Зарим хүмүүс мессежийг богино хэмжээгээр таслан олон бичих, эсвэл хариу бичихгүй байхад дахин дахин бичдэг. Энэ нь маш бүдүүлэг юм. Мөн богино мессеж олноор бичих нь таны утасны төлбөрт ч халгаатай шүү дээ. Тиймээс сайн бодоод нэгтгээд аль болох богино, цөөн мессежэнд өөрийн хэлэх гэсэн зүйлээ багтааж илгээж байгаарай. Мөн тухайн хүн танд хариулт өгөөгүй бол ойр ойрхон бичиж бүдүүлэг загнах хэрэггүй л болов уу. Энэ тохиолдолд харилцагч тань сөргөөр л хүлээж авдаг гэдгийг санаарай.

Таалагдаад бусдад бас мессежний соёлыг түгээхийг хүсвэл цааш нь түгээгээрэй ирмэх

Мөн танд үүн дээр нэмэх зүйл байвал сэтгэгдлээр бичээрэй.
Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1157 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)