Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?

2012-12-03,02:29
Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэнэглэх настай ч гэдэг юм уу тодорхой нас байдаг.
Зайг дуустал нь хэрэглээд цэнэглэх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Сүүлийн үеийн ихэнх хэрэгслүүдийн зайг Литийн ион (Lithium ion battery) ашиглан хийдэг болсон. Энэ зайны хувьд хуучин никель кадми мөнгөн ус бүхий бусад зайнаас өөр байдаг байна.
  • Литийн ионы зайны хувьд аль болох дуусгалгүй дутуу ойр ойрхон цэнэглэж байх нь ашигтай байдаг байна.
  • Бас хэт дүүртэл нь цэнэглэх нь зайны насыг богиносгодог. Бага зэрэг дутуу цэнэглэж байх нь дээр. (Харин сүүлийн үеийн төхөөрөмжүүд өөрөө бага зэрэг дутуу цэнэглэдэг болсон тул байнга залгаатай байх нь дээр байдаг болсон. Цахилгаанд залгах боломжтой үед бол байнга залгаж байсан нь дээр)
  • Зөөврийн тооцоолуур зэрэг (шингэн цэнэгтэй) том зайтай тохиолдолд ингэж цэнэглэхээс гадна 30 орчим цэнэглэлт тутамд нэг удаа зайг нь дуустал нь хэрэглээд дүүртэл нь цэнэглэж байх хэрэгтэй байдаг байна.
  • Литийн ион зайг аль болох халуун нөхцөлд хэрэглэхгүй, тавьж орхихгүй байх нь чухал юм байна. Халуун нар, наранд тавьсан машин дотор, галын дэргэд гэх мэт халуунаас аль болох хол байлгах хэрэгтэй.
  • Аль болох хуучин зай худалдан авахгүй байх, зай авахдаа хугацааг нь харж авах хэрэгтэй. Мөн дараа хэрэглэхээр запас зай худалдан авахгүй байх. Хэрвээ та нэгэнт хоёр зайтай бол нэгийг нь л хэрэглэх нь илүү дээр. Харин нөгөөг нь хөргөгчинд хадгалаарай. Гэхдээ хөлдөөж болохгүй шүү.
  • Цэнэглэдэг зайг удаан хугацаагаар хадгалах тохиолдолд цэнэгтэйгээр хадгалах хэрэгтэй. Цэнэггүй хоосон хадгалах нь муу. Болж өгвөл сардаа 1 удаа цэнэглээд хэрэглээд далд хийх хэрэгтэй.
  • Бас зайны хувьд зөөврийн тооцоолуур цахилгаанд залгаж хэрэглэхдээ салгаж тавиад хэрэглэхэд нас нь уртасдаг. (Гэхдээ энэ нь зайнд сайн боловч цахилгаан хэлбэлзэлтэй, тасардаг манай нөхцөлд бас дэмий байж болох талтай тиймээс та цахилгаанд залгаж хэрэглэж байхдаа хэт зайг дүүргэлгүй салгаж хэрэглэж байвал нас нь илүү уртасна. Харин ихэнх зөөврийн тооцоолуур маань зайгаар ажиллахдаа цахилгаан хэмнэх үүднээс удаан болдог. Гэхдээ үүнийг нь өөрөө дотроос нь Always Run on Best Performance гэсэн байдлаар тохируулаад хэрэглэж болно.)
  • Бас нэг зүйл нь та хэрвээ зайгаар ажилладаг зүйл хэрэглэдэг бол хэрэглээгүй үедээ унтрааж байвал зайны нас уртасна. Жишээ нь 23.00-7.00 цагийн хооронд гар утсаа унтрааж байх. Чихэвчний хөгжим, тооцоолуураа хэрэглээгүй үед унтрааж байх, автомат унтрах горимыг тохируулж байх зэрэг аргуудыг хэрэглэн аль болох ашиггүй ажиллуулахгүй байх нь үр дүнтэй.
  • Мөн нэг зүйл нэмж хэлэхэд хэрэглээгүй үедээ wifi-аа унтрааж байвал утасны баттерей удаан барьдаг.
Мөн танд өөр мэддэг зүйл байвал сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

http://dusal.blogmn.net/36659/

Эх сурвалж: http://www.batteryuniversity.com/parttwo-34.htm


Энэ тухай нийтлэл: http://birds-tweet.blogspot.com/2012/11/blog-post.html

Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Мэдлэг | (24) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 8509 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
Зөөврийн баттерей банктай болсон нь хамгийн амар. Бас элдэв баттерей иддэг апп байвал устгавал зүгээр. Ер нь хэрэглэдэггүй аппуудаа бүгдийг нь устгачих.
xvv хэзээ бичсэн: 19:12, 2016-01-04 | |
hi
iphone4 iin battery.g yaj udaan baridag bolgoh ve yaaval deer ve yanz buriin zuil bval heleed zurag ntr oruulaach pls adminaa!!!
zochin (зочин) хэзээ бичсэн: 18:56, 2016-01-04 | |
xaxa
xaxa (зочин) хэзээ бичсэн: 10:08, 2015-11-03 | |
SAMSung KIES gej haij olood suulgaad. youtubees zaavar olj uzej bgaad yumaa computer ruugaa huulaad avchih.
KIES хэзээ бичсэн: 16:05, 2015-03-16 | |
asuudal
Mini utas samsung galaxy note, farmotlax gsen cini hamag ym ustaxgeed bna a yu suulgax we?
jaki хэзээ бичсэн: 16:01, 2015-03-16 | |
a
Зочин хэзээ бичсэн: 17:44, 2014-08-31 | |
Евро болговол зүгээр болох байх.
Алмас хэзээ бичсэн: 22:38, 2013-12-16 | |
galaxy s2 ht lte no caller ID.g yaj boliulax ve sms irxeer iim nertei ireed bnaaa
Зочин хэзээ бичсэн: 17:22, 2013-12-16 | |
Neg ym asuuyaa medej bga hun bval tuslaad uguch.Ehneriinhe samsung utasnaas yvulsan blon irsen sms-iin yj unshij blohve.Sms ustagchad bhima.Davhar utsanda avah ymu medeh arag bnu?
bagii хэзээ бичсэн: 22:42, 2013-04-17 | |
Тэр update хийхэд заавал samsung бүртгэл хэрэгтэй байх...

Galaxy tab дээр ubuntu суулгаж болно. Youtube дээгүүр заавар бий.
Алмас хэзээ бичсэн: 23:19, 2013-03-13 | |
GCYF
Galaxy tab deer ubuntu suulgah bolomjtoi yu ?
gryphon (зочин) хэзээ бичсэн: 22:50, 2013-03-13 | |
samsung note shv-e160l
hi,Samsung SHV-E160L Galaxy Note LTE update hiij bolohgui ooroo ni update hiih gheer device registration failed gj garj ireed bhiin kies eer update hiih gsn bas bolohgui yum.
Зочин хэзээ бичсэн: 13:38, 2013-03-12 | |
Router-ийн чинь тохиргоонд асуудал байгаа юм болов уу? Өөр газар wifi зүгээр орж байгаа юм уу?

@Be
Дутуу цэнэглэх нэг их асуудал биш байх. Цэнэглэгч бас ориг хулхи гээд нээх ялгараад байх юмгүй байх. Ер нь удаан хэрэглэхээр зай муудах байх л даа.. Бас янз бүрийн апп байнга ажиллаад баттерей уугаад байх тохиолдол ч байдаг...

Алмас хэзээ бичсэн: 23:55, 2013-02-19 | |
....
minii iphone-ii tseneg svvliin vyd jhn muudaad bhn er n iphoneg ch gsn dutuu tseneglehd Battery nurah ntr asuudal garahgv yu dutuu tsenegleheer battery nurdag gdgshd yawal tsenegee udaan baridg blgoh u bas iphone-ii tseneglegchg yj orig hulhiig n mdeh we?
Be хэзээ бичсэн: 13:58, 2013-02-19 | |
Hariult ogsond bayarlalaa
bv
Зочин хэзээ бичсэн: 23:17, 2013-02-09 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant