Жижиг сажиг зөвлөгөөнүүд.

2010-10-10,21:46
1. iPod-оо цэнэглэгчинд залгасан үедээ битгий асаалттай байлгаж байгаарай. асаалттай үед цэнэглэх нь зайнд муугаар нөлөөлдөг. Бас хэрэглээгүй үедээ аль болох унтрааж байх хэрэгтэй. Ингэвэл нас нь уртасдаг.

2. Бас зайг нь бүрэн дуусгаж байж цэнэглэхээр сайн гэж манайхан ярьдаг. Гэтэл дуусгалгүй цэнэглэж байх нь сайн гэнэ шүү! Учир нь Литийн ионы зай нь Никел-кадмийн зайнаас өөр байдаг. Зайг бүрэн дуусгалгүй цэнэглэж байх нь дээр. Бас хэт дүүргээд удаан залгаж орхих муу. Харин удаан хугацаагаар хэрэглэхгүй орхих бол бүрэн цэнэглээд орхиорой. Бас болж өгвөл сардаа ядаж нэг удаа цэнэглэж байх хэрэгтэй.

3. Компьютерээр биш аль болох хананд залгадаг цэнэглэгч ашиглаарай!

4. Хэрвээ Олон дуу нэг дор хуулах үед том хэмжээтэй дисктэй iPod чинь гацаад байвал гялгар ziplock-той хүүдийд ус хөлдөөгөөд тэрнийхээ гадуур нимгэн даавуу юмуу салфеткаар боож байгаад iPodoo доош нь харуулж тавиад ар дээр нь тавиарай. Ингэвэл диск нь их халсан үед хөргөж өгөөд гацахгүй. Ер нь бол ipod-оо 0- +20 Цельсийн хэмд ажиллуулах хэрэгтэй. Харин зүгээр хадгалах үедээ бол -20- +45 Цельсийн хэмд хадгалж болдог. Гэхдээ аль болох сэрүүн газар хадгалах нь илүү сайн. Гэхдээ хөлдөөж бол болохгүй. Халуун машин болон бусад халуун газар аль болох хадгалахгүй байх нь дээр. Нар болон бусад халуунаас аль болох хол байлгах хэрэгтэй.

5. iPod-ндоо силикон кейс авч хийж хэрэглээрэй! Ямар нэгэн байдлаар гэмтэхээс нэлээн сайн сэргийлж чаддаг юм. Дэлгэцэндээ давхар хатуу тунгалаг хуулган хамгаалалттай силикон кейс байдаг, тэр бүүр сайн.

6. Ямар нэгэн байдлаар унагаах, доргиох, хүчтэй сэгсрэгдэх зэргээс аль болох зайлсхийж байгаарай! Хатуу диск нь эвдэрч болзошгүй!

7. Хэдийгээр хөгийн ч гэсэн жорлон орохдоо болгоомжилж байгаарай! Жорлонд iPod-оо унагасан хүн цөөнгүй байдаг юм байна лээ шүү!!

8. Соронзон орон долгионтой газар, ТВ, радиотой ч гэсэн их ойр тавиад байх нь сайн биш гэсэн шүү.

9. Apple өөрөө бол аль болох шинэ хувилбар руу шилжүүлж байхыг санал болгодог. Гэвч iPod чинь их хуучных бол аль болох шинэчлэлт хийхгүй байх нь дээр шүү! Ер нь л хэвийн ажиллаж байгаа бол аль болох шинэчлэлт хийхгүй байсан нь дээр. ( Яагаад гэдгийг нь эндээс уншаарай: http://ipod.blogmn.net/18934/ )
Зарим нэгэн зүйлийг нэмж засаж оруулав. (Улаанбаатар хот. 2010.10.10 10:10pm)

Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Мэдлэг | (13) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4065 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
HELP.ME
bi sayhan ipod touch 32gb awsiimaa.ulaanbaatariin ali ali hesegt wi-fi unegui internet baridag yum be yamar jailbreck ni sain baidag yum
Baaska (зочин) хэзээ бичсэн: 09:49, 2010-12-20 | |
Энийг уншаад үздээ хө
http://tsendl.com/?page_id=372
Эх сурвалж tsendl.com
Xishgee хэзээ бичсэн: 19:42, 2010-11-11 | |
iTUNEs account
iTUNEs account Yaj neeh we neegeed ogoh hun bnuu bi er chadahgui yum. zaawraar n hiiheer bogloh huudasn deere ochood passwordoo hiiheer ulaan bichig garaad er bolhguimaa yah weee help help tuslaach????
hi (зочин) хэзээ бичсэн: 19:12, 2010-11-03 | |
dnx..=)

nomin (зочин) хэзээ бичсэн: 23:37, 2010-10-18 | |
Сүүлийн iTunes зураг нтр оруулах дээрээ өөрчлөгдөөгүй ээ хө яг үүн шиг
amanjinka хэзээ бичсэн: 23:54, 2010-10-17 | |
@nomin
Сүүлийн iTunes жаахан өөр болсон байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө ойролцоо байх аа...
xvv хэзээ бичсэн: 23:51, 2010-10-17 | |
@nomin

энэ видеоноос үзэхэд ойлгох байх аа. ирмэх
xvv хэзээ бичсэн: 23:50, 2010-10-17 | |
ndd tuslaach
i-podond yj zurag suulgadag yum be? bi zondoo oroldood chadq yum a miniih 30gb classic
баярлах zaaval hariu bicheerei hariu huleej baiy баярлах баярлах баярлах
nomin (зочин) хэзээ бичсэн: 23:16, 2010-10-17 | |
энд хэрэг болох зүйлс байж магад шүү хүмүүсэээ
I phone ,I pod той хүмүүс ороод сонирхоод үзнэ биз ээ элдэв тоглоом программ суулгах гэх мэт зүйлс монгол хэл дээр байдаг юм бна лээ анхлан шинэхэн утастайгаа учраа олохгүй төөрч будилж яваа хүмүүст хэрэг л болох байх даа амжилт хүсье

http://tsendl.com/

http://ipamn.blogspot.com/
amanjinka хэзээ бичсэн: 02:44, 2010-10-11 | |
Баярлалаа баярлах Энэ хаяг дээр зайны талаар зарим нэг зүйл олж мэдсэнээ хүмүүст хэрэгтэй болов уу гээд орууллаа:
http://news.blogmn.net/36658/gar-utas-bolon-busad-heregsliinhee-zainii-nasiig-herhen-urtasgah-ve.html
xvv хэзээ бичсэн: 00:40, 2010-10-11 | |
tanai blog tasarchijeee thanks amjil
Зочин хэзээ бичсэн: 20:41, 2010-10-10 | |
hard эвдэрсэн бол ч авралгүй биз дээ... Ойрд бол ямар ч зав алга өө гуниглах
xvv хэзээ бичсэн: 23:24, 2010-09-27 | |
hye andaa tuslaach
Hi andaa bi ipod-noosoo heregtei file avah gesen chini avch chadahgui bna. zasvart ugsun chini hard disk ni gemtsen dotroos ni yum avch bolohgui geed baih yum chamtai holboo bariad zasuulj bolhuu chi neg vzeed ug tehvv.
ako (зочин) хэзээ бичсэн: 01:13, 2010-09-27 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant