iPhone 4 шинээр гарлаа

2010-06-15,11:38

Нэг азгүй програмист бааранд мартсанаас болоод бүх юм нь илэрчихсэн iPhone 4 өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.  WWDC буюу World Wide Developers Conference дээр Apple пүүсээс нилээн хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаагийн нэг нь яахын аргагүй дуулиант iPhone 4 байна. Анхны iPhone гарснаас хойшх хамгийн шинэлэг гэж Steve Jobs-н хэлсэн энэ шинэ гар утас нь үнэхээр сайн сайн боломжуудтай болжээ.

Ингээд юун түрүүнд энэ утасны шинэлэг болон эрс сайжирсан үзүүлэлтүүдийг дурдвал:
  • 01_iphone4960x640 нарийвчлалтай 3.5 инчийн Retina дэлгэцтэй болсон
  • Видео бичлэгийг HD (720p) форматаар дууны хамт бичнэ
  • 5 мегапикселтэй камер, LED флаш
  • Урд нүүрэнд камертай болсон бөгөөд FaceTime програмаар шууд нүүр нүүрээ харан видео дуудлага хийж болно
  • Шинэ iPhone OS4 буюу iOS4-тэй болсноор олон програм зэрэг ажиллуулах боломж нээгдсэн
  • 16GB 32GB багтаамжтай
  • UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 MHz) стандартаар 3G интернет, дата
  • GSM/EDGE (850, 900, 1800, 1900 MHz) гар утасны үүрэн сүлжээнд ярина. MicroSIM хэрэглэдэг болсон.
  • Илүү том баттерейтай болсноор илүү удаан ярих болон видео, дуу үзэх боломжтой болсон

 

Apple пүүсийн хувьд Microsoft-оос ч илүү үнэ цэнэтэй компани болгох хувьсгалын эхлэлийг тавьсан iPhone 2007 онд гарснаас хойш iPhone 3G, iPhone 3GS гэсэн хувилбаруудыг гаргаж байсан бөгөөд энэхүү гар утасны зах зээлд гарсан хувьсгал нь iTunes AppStore хэмээх програм хангамжийн зах нээснээр бүүр шинэ бизнесийн талбар болтлоо хөгжиж байгаа билээ. Энэхүү зах зээлд өрсөлдөхөөр Google Android, RIM, Palm, Microsoft зэрэг өрсөлдөгчид нь бүгд өөрсдийн шийдлийг хөгжүүлж байгаа билээ.

03_sjobs

 

iPhone 4-ийн кодыг тайлан тун удахгүй Монголдоо хэрэглэж эхлэх биз гэж найдаж байна. Бид та бүхэнд энэ талаар шинэ мэдээллийг байнга хүргэх болно. iPhone-ний бүх төрлийн програм, кодыг хялбархан тайлах боломжтой байдаг бол энэхүү хувилбар нь шинэ сорилт болох нь дээ.

02_iphone4_colors


Эх сурвалж: http://n20.mn/all-latest-news/5-gadgets/194-iphone-4-launch.html


iPhone 4 vs. iPhone 3GS


iPhone 4 гарлаа. Өмнө Гизмодогийн олж авсан хувилбартай адилхан загвартай юм байна. iPhone 3GS ямар ялгаатайг нь доор байгаа хүснэгтээс харна уу.


Мөн iPhone OS4 нэрээ солиод iOS 4 гэж нэрлэхээр болжээ.



iPhone 4 iPhone 3GS
Processor Apple A4 600MHz, Cortex-A8 architecture
Display 3.5-inch IPS 960 x 640 3.5-inch 480 x 320, no IPS
Primary camera 5 megapixel AF with flash 3 megapixel AF
Secondary camera VGA No
Video recording 720p at 30fps, optional iMovie VGA at 30fps, basic editing capabilities built-in
Cellular Quadband GSM, pentaband HSPA Quadband GSM, triband HSPA
WiFi 802.11b/g/n 802.11b/g
Orientation sensing Accelerometer, compass, gyroscope Accelerometer, compass
FaceTime video calling Yes No
SIM standard Micro SIM SIM
Battery life Up to 7 hours talk time on 3G, 14 hours on 2G

Up to 10 hours data on WiFi

Up to 40 hours audio

Up to 10 hours video
Up to 5 hours talk time / data on 3G, 12 hours on 2G

Up to 9 hours data on WiFi

Up to 30 hours audio

Up to 10 hours video
Weight 137 grams / 4.8 oz. 135 grams / 4.76 oz.
Dimensions 115.2 x 58.6 x 9.3mm 115.5 x 62.1 x 12.3mm

iPhone 4 ийн зурагнуудыг эндээс
http://www.businessinsider.com/iphone-4-photos-2010-6#-1
Эх сурвалж: http://seniorexpert.blogspot.com/2010/06/iphone-4-vs-iphone-3gs.html

Холбоотой бичлэгүүд:Бонус:
http://tsendl.com/ гээд нэг шинэ сайт оллоо. Монгол хэл дээр iPhone талаар бичдэг юм байна. Хажуугийн холбоосууддаа нэмж орууллаа. Өөр энэ төрлийн сайт байвал бидэнд танилцуулах болон холбоос, баннер солилцох боломжтой.
Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Мэдээлэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2085 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Iphone 4-iig odoo avaad mongol hereglii gevel boloh uu?
Зочин хэзээ бичсэн: 12:10, 2010-06-24 | |
Айрий баярлалаа. Нэмчихлээ.
xvv хэзээ бичсэн: 17:00, 2010-06-16 | |
iphonemn.blogspot.com
Айрий (зочин) хэзээ бичсэн: 18:31, 2010-06-15 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant