Apple алдаа хийж байна уу?...

2009-01-10,02:43
Миний бодлоор Apple корпорац алдаа хийж байх шиг...

Юу гэх гээд байна вэ гэвэл iPod nano 1G хувилбараас хойших iPod-ууд firmware буюу доторх өөрийнх нь програм нь тусгай нууц кодлолтой (encrypted) болсон. Энэ нь iPod nano 1st generation загвараас хойших iPod-ууд дээр iPodLinux, Rockbox зэрэг өөр систем суулгах, firmware-ыг нь дураараа өөрчлөх, хэлийг солих г.м өмнөх загваруудад байсан боломжуудыг хааж байгаа юм. Уг нь эрх чөлөө олгож байснаараа iPod хамгийн шилдэг нь байсан гэж бодох юм. Одоо харин боогдмол, хязгаарлалтуудтай болж ирлээ. Apple PC дээр линукс, эсвэл Windows суулгах боломжгүй болгож байгаатай адил хэрэг. Apple компьютер ашигладаг хүмүүсийн цөөнгүй хэсэг нь эдгээр үйлдлийн системийг давхар суулгаж хэрэглэдэг.

Магадгүй iPod-ыг хямдхан гаргаад бусад нэмэлт төхөөрөмжүүдийг болон Apple Store-оор програм аппликэишионуудаа үнэтэй зарж ашгаа нөхөж олох менежменттэй байх. Харин linux, Rockbox гэх мэт нээлттэй эхийн үйлдлийн системүүд гарч ирснээр Apple Store-ыг үнэгүйдүүлсэн байх л даа.

Ямартай ч миний хувьд iPod classic 80Gb их сайхан сонсогдож байгаа ч Rockbox суухгүй, нээлттэй эхийн үнэгүй програм, тоглоомуудыг биш заавал Apple Store-оос үнэгүй тоглоом энэ тэрийг сонгох, улиг болсон нэгэн хэвийн өнгө зүс нь, эрх чөлөөгүй байх нь таалагдахгүй байна. Дараагийн удаад хэрэв дуу тоглуулагч сонгох бол хэдий сайн, сайхан ч гэсэн шинээр гарсан iPod, iPhone лав миний сонголт биш. Хуучин iPod-oo дахин сонгох эсвэл түүнээс илүү олон үйлдэлтэй, илүү сайн хятад утас, тоглуулагчид ч хүртэл байна. Гэм нь доторх багтаамж нь л бага. Гэхдээ бага зэрэг мэдлэгтэй бол доторх дискийг нь сольчихож болох байх гэж бодож байгаа. Иймэрхүү зүйл сонирхдог бол оролдоод үзэж болох байх winking Лав л нэг найзын хятад утас нь FM сонсоод, TV үзээд байгаа. Бас харьцангуй хямдхан гэж байгаа.
Мөн panasonic, sony, iRiver г.м сонголтууд байгаа байх.

Нэмэлт мэдээлэл:
Rockbox 3.1 хувилбар гарсан байгаа шүү: http://www.rockbox.org/download/ Хэрвээ та rockbox хэрхэн суулгах талаар сонирхож байвал манай блогийн хуучин бичлэгүүдээс хайж олоорой.

Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Мэдээлэл | (21) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2402 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
help
geeed baihiin shuu
aa (зочин) хэзээ бичсэн: 20:17, 2012-08-29 | |
help
ipod ipad hoyrtoo itunes eer duutatah gehleer bolohgui esvel unetei baigaad baihiin tegeed bas unetei zuiliig uinegui tatdag neg file baidag geed heleed ogooch pls

aa (зочин) хэзээ бичсэн: 20:16, 2012-08-29 | |
psp lab gaiguusdee tv fm internet geel bas game ene ter barag buh yum baigtsan harin bagtaamjguil yum
jd (зочин) хэзээ бичсэн: 22:28, 2010-04-12 | |
Жоохон буруу ойлгосон байна. Эндээс зарим нэгэн мэдээлэл аваарай. http://ipod.blogmn.net/20501/
xvv хэзээ бичсэн: 02:08, 2009-02-23 | |
Тийм шүү. нээрээ сайн нандигнаж байхгүй бол манай нэг найз дэлгэцээ хагалсан гэсэн шүү. Дэлгэц нь л хагарвал хог болно шүү дээ winking Хатуулгатай ширэн гэр хамгийн зүгээр юм шиг байна лээ.
xvv хэзээ бичсэн: 11:31, 2009-02-04 | |
iphone oor video uzheer tseneg n doroo yavchihiin ma yrn iphone ch geltgu ipod ch bas adilhan yum shigee, gehdee nadaa taalagdaj bgaa shu utsaar yrichna duugaa sonschino geed l.... yrn dajgu eniigee nudnii tsutsgii met l hairlaj yavna hehe/
neg heviin nokia, sony ericsson.....
barisaar zalhaj bna shd big grin
NusXai хэзээ бичсэн: 22:54, 2009-02-03 | |
Баярлалаа. Монголд харин гаргах байхаа. Тэгээд iPhone хир байна даа? Сонин содон юм байвал дууглаарай. Бас www.blogmn.net -д бүртгүүлээд энэ блогт нийтлэгч болж болно шүү. big grin
xvv хэзээ бичсэн: 21:53, 2009-02-02 | |
Iphone iin tugjeeg TEDY deer gargaj bna Medehgu humuusd helhed ! deerees n http://sourceforge.net/project/downloading.php?groupname=ipodmanager&filename=iPod_Manager_1.1.exe&use_mirror=nchc shuud tatagdana end ipod manager bgaa end ipodlinux rockbox entr iig bugdeeree neg tsogts bolgoson goy pro bna lee ta nar heregleed uzeeree
ta nart taalagdana
NusXai хэзээ бичсэн: 21:49, 2009-02-02 | |
Баярлалаа. за энэ саит руу тэгж байгаад орж үзье. Сүүлийн үед ч iPod-оо оролдохоо ч больчихоод л байна big grin Одоо ч бараг бүх хэрэгцээг маань бүрэн хангаад байгаа болохоор нэг их оролдох сонирхолгүй болсон.
Одоо хийвэл Rockbox-ыг л орчуулах юм даа...
xvv хэзээ бичсэн: 07:59, 2009-02-02 | |
www.SRL.SR.mn -ees
kkk minii huwid yr n IPodnii medeeleliig anh ene sitnaas awaad bugdiig n turshij uzej bailaa. kkk buun asuudaltai ch tulgarsan shuu gehdee odoo tanagtai kkk. orood uzeeree http://www.freewebs.com/allipodhax/ za tegeed amjilt husii. uu neeree huud mash ih bayarlaj ywdiish uu. mash olon turliin sedweer humuust huwi nemer oruulj bui hun shuu very tnx
saruul (зочин) хэзээ бичсэн: 22:59, 2009-02-01 | |
Mongold gargadag gazar bdagu l yum shig bna yamar zagvariin medehgu l bna da yadgiin bilee yuch gesn naad forum ruu orj uzeetii


NusXai хэзээ бичсэн: 14:11, 2009-01-24 | |
itune шал сонин-сссс
Friska хэзээ бичсэн: 12:14, 2009-01-24 | |
iPhone ямар загвар нь вэ? Би ч бас энэ талаар сайн мэдэхгүй юм байна. Ер нь iPhone бараг мэдэхгүй л дээ. http://asuult.net/forum дээр iPod-ын тухай бичлэгүүдээс бас юу ч гэсэн хайгаад асуугаад үз дээ...
Уг нь бол GSM hack энэ тэр гээд сайн хайвал гар утасны хакеруудын форум, саитууд байдаг. Тиймэрхүү саитууд дээгүүр unlock хийх талаар юмнууд байж магадгүй л юм... Монголд гаргахгүй байна уу тээ?
xvv хэзээ бичсэн: 01:12, 2009-01-24 | |
IPhone
Iphone iin tugjeeg n yaj gargadiin? bi naizaasaa asuusan chine beejin ruu hund ugj zuger bolgoson gehiin .. nadad bgaa iphone iig america aas yavuulsiim l da tegsen yahaa meddegue
NusXai хэзээ бичсэн: 22:40, 2009-01-23 | |
http://ipod.blogmn.net/18431/ програмыг нэг туршаад үз. Зургууд чин жижигхэнээр л баих баихдаа.
Зочин хэзээ бичсэн: 20:36, 2009-01-17 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant