Android утаснаас wifi-аар компьютер дээр програм суулгалгүй file дамжуулах

2013-10-12,19:38
Компьютертай холбох USB утас байхгүй үед Wifi file transfer төрлийн аппуудыг ашиглаад сүлжээнд байгаа компьютер дээрээ ямар нэгэн програм суулгалгүйгээр дотоод сүлжээгээрээ утаснаасаа файл хуулж авч, утас руугаа файл хуулж болдог. Сүлжээ байхгүй үед wifi-тай компьютертай бол мөн утас компьютерын хооронд wifi сүлжээ үүсгээд ашиглаж ч бас болно.

1. WiFi File Transfer (smarterDroid)
Энэ апп нэлээн өргөн хэрэглэгддэг. Энэ нь үнэгүй хувилбар ба утас руугаа 5МБ-аас дээш хэмжээтэй файл хуулж болдоггүй. Зөвхөн утаснаасаа компьютер руугаа татах тохиолдолд ашиглавал зүгээр. Settings рүү ороод нууц үг хийж өгч болдог. Төлбөртэй хувилбар буюу Wifi File Transfer Pro нь бол хуулах хэмжээ хязгаарладаггүй. 1.4$ үнэтэй.
Энд дараад видео зааврыг үзэж болно.

2. Wifi File Browser (Bytes Lounge)
Энэ апп мөн адилхан ба харин утас руугаа хичнээн хэмжээний файл ч хуулсан болдог. Харин үнэгүй хувилбар нь нууц үгээр хамгаалж болдоггүй.


Миний хувьд 2 аппыг хоёуланг нь үнэгүй хувилбарыг суулгаж хэрэглэдэг ба утас руугаа файл хуулахаас бусад үед нууц үгтэй учир эхний аппыг ашигладаг ба, утас руугаа том файл хуулах үед 2 дахь аппыг ашигладаг.

Өөр мэддэг гоё апп байвал сэтгэгдлээр танилцуулаарай.

Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Програмууд | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4693 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Yaj suulgah ve
Зочин хэзээ бичсэн: 10:36, 2014-05-11 | |
Bayrlalaa heregtei medeelel bna
Зочин хэзээ бичсэн: 20:35, 2013-12-01 | |
Woow
Зочин хэзээ бичсэн: 23:04, 2013-11-03 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant