Samsung Galaxy S2 SCH-M250S / M250K korea утсанд GT-I9100 international (Евро) ROM суулгах

2012-11-23,01:08
Давуу тал:
  1. Утас Roaming mode-оор биш шууд ажилладаг болно.
  2. Мессежний асуудлууд шийдэгдэнэ. 160 тэмдэгттэй, кириллээр бичиж болдог болно.
Сул тал:
  1. Зурагт, FM ажиллахгүй болно.
1-р хэсэг:

Хэрэглэгдэх зүйлс:
Анхаар!!! Хамгийн гол нь яг зөв утсан дээрээ заавраа яг л нэг бүрчлэн зааснаар дагаж хийх хэрэгтэй. Энэ заавар зөвхөн m250s ба m250k утсанд л зориулагдсан!!! Мөн дунд нь оролдох, дуусаагүй байхад нь дундаас нь салгах юмуу цахилгаан тасарвал утас чинь бүрэн эвдрэх аюултайг санаарай. Баттерейтай нөүтбүүк дээр хийсэн нь дээр. Бас компьютер чинь вирүсгүй байх хэрэгтэй. Бас хийх үедээ вирүсийн програмаа түр унтраасан нь дээр.
Заавар:

  1. Backup хийж хэрэгтэй юмнуудаа хадгалж авна.
  2. Download mode-оор утсаа асаана. (Голын товч + Дуу намсгах + Асаах товч дарж байгаад утсаа асангуут Дуу чангалах товч дарна)
  3. Утсаа USB-ээр компьютертаа залгана
  4. Хэрэв шаардлагатай бол драйверыг суулгана
  5. ODIN нээнэ
  6. re-partition/Auto Reboot/ F Reset time гэснийг Odin дээр чагтлана
  7. Татаж авсан flashfile-аа задлаад зурагт байгаагийн дагуу ODIN руугаа бүгдийг нь оруулж өгнө.
  8. Start товч дараад дуустал нь хүлээнэ
  9. Ингээд утас дуусаад аяндаа унтраад асах болно.
  10. Хэрэв ямар нэгэн асуудал үүсвэл Recovery mode-оор ороод wipe data/factory reset  хийх хэрэгтэй.
Зураг дээр дарж томруулж хараарай:
Энэ аргаар 2.3.5 GT-I9100 суух ба дараа нь үүн дээрээ дурын ROM суулгах боломжтой. Би Cyanogenmod 10 буюу Jelly Bean 4.1.2 суулгасан ба ямар нэгэн асуудалгүй ажиллаж байгаа.
Мэдээллийн эх сурвалж: http://www.wecanfixyourmobile.com/2012/02/sch-m250s-succesfully-debrand-to-i9100.html


2-р хэсэг. Хувилбар ахиулах:

Утсаа Download mode руу оруулаад доорх 2 файлын аль нэгийг татаж аваад ODIN програмын PDA дээр нь тавьж байгаад flash хийгээд л болно. Харин ODIN-оор флашдах үед бүх зүйл устана гэдгээ санаарай.
Эхнийх нь leaked Jelly Bean 4.1.2 би өөрөө суулгаж ашиглаж байгаа. Одоогоор ямар ч асуудалгүй ажиллаж байна. Их дажгүй эд байна. 2 дах нь мөн Jelly Bean. 3 дах нь Герман ICS 4.0.х Stock ROM гэсэн. Би бол туршиж үзээгүй.



Нэмэлт зааварчилгаа. Custom ROM суулгах:

Cyanogenmod 10 custom ROM суулгах:
Custom ROM гэдэг нь яг үйлдвэрээс ирдэг буюу stock ROM биш юм. Арай өөр боломжуудтай, албан бус хүмүүс хөгжүүлдэг ROM юм. Зөвхөн Cyanogenmod-оос гадна өөр ч бас олон янзын custom ROM байдаг. MIUI, Thunderbolt гэх мэт ер нь маш олон янзын ROM-ууд бий. Яг S3-ын системийг хуулсан ROM ч байгаа. За энэ удаад би CM10 хэрхэн суулгах талаар танилцуулъя. Clockworkmod (CWM) based ROM буюу zip хэлбэрээр байдаг ROM-уудыг ODIN биш доорх аргаар суулгадаг:

  1. Доорх 3 файлыг татаж аваад SD рүүгээ юм уу утас руугаа хуулна:
    CM10 nightly builds:
    i9100: http://www.get.cm/?device=i9100
    Google Apps: http://goo.im/gapps
    CWM flashable Modems: LQ6: Download
  2. Siyah-s2-v4.0.1.tar юм уу эсвэл GT-I9100_ICS_ClockworkMod-Recovery_5.5.0.4.tar файлыг татаж авна. (Өөр таарах CW дэ мждэг  kernel байж болно)
  3. ODIN нээнэ.
  4. Зөвхөн Auto Reboot/ F Reset time гэсэн 2-ыг л чагтлана.
  5. PDA хэсэг дээр дээрх татаж авсан GT-I9100_ICS_ClockworkMod-Recovery_5.5.0.4.tar файлаа сонгоно.
  6. Start товч дараад дуустал нь хүлээнэ.
  7. Ингээд утас дуусаад аяндаа унтраад асах болно.
  8. Түүний дараа утсаа Recovery mode руу оруулна. Ингэхдээ Голын товч + Дуу чангалах + Асаах товчийг удаан дарж байгаад утсаа нэг удаа асахад нь хүлээгээд аяндаа унтраад асахад нь бүх товчийг дарахыг болино.
  9. Ингэхэд CWM-based recovery гэсэн цэс рүү орно. Дууны товчоор дээш доош удирдаж унтраах товчоор сонгоно.
  10. Эхлээд энэ цэсний backup хэсгийг ашиглаад системээ бүрэн бакап хийгээд авч болно.
  11. wipe cache сонгож цэвэрлэнэ. Үүний дараа install zip from sdcard сонголтоор орж choose zip from sdcard гэж сонгоод 1-т татаж аваад утас руугаа хуулсан Custom ROM-ынхоо файлыг сонгож суулгана. Ингэхэд суулгаж  эхлэх ба Install from sdcard complete гэж гарах хүртэл хүлээнэ. Үүний адилаар мөн Gaps болон Modem файлуудаа ээлжлэн суулгана. Ингээд буцах товчоо дарж буцаад reboot system now товч дарж утсаа дахин ажиллуулна.
  12. Ингээд утас тань хэсэг уншиж байгаад асна. Хэрэв асахгүй байвал нь буцаж 8-рхаас эхлээд хийгээд recovery mode руугаа орж байгаад Factory reset хийвэл асуудалгүй асах болно.

Зарим нэг асуудлууд:
  • Асах үед анхаарлын тэмдэг бүхий гурвалжин шар дүрс гардаг болох ба тэр бол ямар ч алдаа биш зүгээр л root хийгдсэн гэсэн тэмдэг юм аа. Тиймээс тоохгүй байхад л болно.
  • Гар болон android.core гэсэн аппууд алдаа гарч унтраад байгаа алдааг засахдаа Settings->Applications руу ороод All гэж байгаад Contacts олж нээгээд Clear data гэдгийг дараад утсаа унтрааж асаахад алдаа зүгээр болно. Ингэхэд google бүртгэл арилах ба дахин холбох хэрэгтэй.
  • Failed гэж алдаа заасан тохиолдолд компьютераа restart хийж унтрааж асаагаад, USB Cable-аа компьютерынхаа өөр USB оролт руу залгаад, утсаа бас унтрааж асаагаад, утас ассаны дараа аль болох хурдан ODIN ажиллууллаад үзээрэй. Бүүр болохгүй бол утасны USB оролтоо сайн шалгаарай.

За дээрх зааврыг л яг дагаж хийгээд чадахгүй байгаа бол 94989119 руу ярьж байгаад ирээд 10000₮-өөр суулгуулж болно.
Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Android | (346) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 34363 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
VB
Зочин хэзээ бичсэн: 01:29, 2014-10-26 | |
shw m190s iig yaj 2.3.6 bolgoh ve heleed ogooch guij bnaaa adminaa pls pls plsdasd
Зочин хэзээ бичсэн: 19:06, 2014-09-20 | |
shw m190s iig yaj 2.3.6 bolgoh ve heleed ogooch guij bnaaa adminaa pls pls pls s
Зочин хэзээ бичсэн: 19:05, 2014-09-20 | |
shw m190s iig yaj 2.3.6 bolgoh ve heleed ogooch guij bnaaa adminaa pls pls pls
Зочин хэзээ бичсэн: 19:05, 2014-09-20 | |
setup connection geed unshihgui baina
Зочин хэзээ бичсэн: 23:40, 2014-09-07 | |
Уг нь яг зааврын дагуу хийвэл болох л ёстой доо. Cyanogenmod 10 болохгүй бол алдаатай байж магадгүй. Яг зааврын дагуу хийсэн бол өөр Custom Rom татаад суулгаад үзээрэй.
Зочин хэзээ бичсэн: 23:37, 2014-09-06 | |
bayrlaa kitkat 4.4.1 bolgoxiig oruulj ogooch pls pls pls
Зочин хэзээ бичсэн: 00:24, 2014-09-05 | |
gti9100g 4.1.2 bolgoxod odinoor flashdaal bolox yum uu adminaa
Зочин хэзээ бичсэн: 22:12, 2014-09-04 | |
Cyanogenmod 10 custom ROM in rom chine evro utasniih yumuu xeleed ogooch uts asahgui bn recoveryygaa shuud orood bn
shw-s250m хэзээ бичсэн: 20:46, 2014-09-04 | |
GT-I9100_ICS_ClockworkMoD-Recovery_5.5.0.4.tar eniig tataj bolohgui bn shtde
shw-s250m хэзээ бичсэн: 20:01, 2014-09-03 | |
ROM гээд файлыг утас руугаа хуулахыг flash-дах буюу шарах гээд байгаа.
Алмас хэзээ бичсэн: 12:10, 2014-08-26 | |
flash file gedeg ni yu yum
s2 хэзээ бичсэн: 00:31, 2014-08-26 | |
galaxy s3 sc-06d sim unlock yaj garagdiin boloo gargah arga bna uu
Зочин хэзээ бичсэн: 13:25, 2014-08-10 | |
bolchihloo, mash ih bayrlalaa баярлах gehdee playstore.aas app tatahaar ih udaaan tataad baih ym, enig zugeer bolgoj boloh uu?
mm хэзээ бичсэн: 21:52, 2014-08-07 | |
s2 iin suljeenii kod yaj oruuldin bol tuslaach баярлах баярлах баярлах санаа зовох
Зочин хэзээ бичсэн: 20:05, 2014-07-13 | |