Android vs iOS

2012-02-26,12:59
Андройдын айфоноос, ер нь бусад ухаалаг төхөөрөмжүүдээс давуу талыг зарим нэг талаар бас дурдъя гэж бодлоо.
  • mp3, зураг, видео шууд хуулаад л ажиллана. Тэрийгээ хэзээ ч буцаагаад хуулаад авч болно. Ямар нэг өөр програм энэ тэр хэрэггүй. (iPhone болохоор заавал iTunes гээд бөөн ядаргаа, бас  буцааж хуулж авч болохгүй. Урьд нь хэрэглэж үзсэн хүмүүс бол мэдэж байгаа байх.)
  • Flash тоглуулагчтай. iPhone, iPad дээр веб үзэж байхад flash хуудсууд, зураг, тоглоомуудыг үзэж болдоггүй бол android бол adobe flash player суулгаад үзэж болно.
  • avi, mkv, mp4, flv ер нь л бүгдийг нь шууд микро SD рүүгээ хуулаад л шууд тоглуулна.
  • pdf, ms word doc файлуудыг бүгдийг нь шууд уншина. Нэлээд алдартай ном уншигчид Nook, sony гээд л бүгд android ҮС-тэй.
  • Тэгээд iPhone-ынхоос цөөн ч гэсэн апп-ууд нь миний хэрэгтэй апп-ууд бараг бүгд байдаг. App хөгжүүлэлт нь хэн ч хийж болохоор, хязгаарлалт багатай байдаг болохоор одоо улам хурдан нэмэгдэж байгаа. Удахгүй iOS-оос илүү app-уудтай болно гэж боддог.
  • Linux жоохон мэддэг хүмүүс бол root эрхийг нь хакердаж чадвал утсаа өөрийн хүссэнээр яаж ч оролдож болно.
  • Төхөөрөмжүүд нь янз бүр байдаг болохоор хямд төхөөрөмжүүд олох боломжтой. Үнэтэй бүүр тулсан үзүүлэлттэйг нь ч авч болно. Сонголт бол хамаагүй ихтэй. Хамгийн гол нь зөвийг нь олж авах нь хамгийн чухал!
  • Улам бүр нэмэгдэж байгаа. Хэрэглэгчид нь ч, апп-ууд нь ч...
За тэгээд нэг хэдэн зураг эндээс сонирхоорой. Ер нь бол үүнээс өөр ч олон давуу талууд андройдод бий. Би зөвхөн энгийн хэрэглэгчийн үүднээс давуу талыг нь бичлээ. Орхигдуулсан зүйл байвал нэмээрэй:Гоё видео байна. Андройд таблетаа барьж яваад энд тэнд ингээд тоглоод явж байсан ч болох нь дээ... 3G интернет холболттой сүлжээгээр тогловол ч бүүр алж өгөх байх. Харин хязгааргүй 3G эрх Монголд арай л үнэтэй байгаад байгаа байх тээ?




rolling on the floor rolling on the floor








Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Android | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4734 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
аль аль нь сайхан эдүүд шд ээ.
iOS лав нилээн үзлээ таалагдаж байгаа
Одоо андройд сонирхож үзнээ.
Саку (зочин) хэзээ бичсэн: 22:31, 2012-03-02 | |