Unitel Lava - Ухаалаг гар утасны талаар

2012-02-03,19:46
Энэ утас тийм сайн лаг утас бол биш. Зүгээр миний одоо хэрэглэж байгаа Android системтэй ухаалаг утас. Үзүүлэлтийг http://unitel.mn/menu/177/03 хаягаар ороод харж болно. Энэ утас нь ZTE Blade (бас dell xcd35 гэх зэрэг олон нэрээр зарагдсан байдаг гэнэ) гэдэг утас бөгөөд Монголд Unitel Lava нэрээр зарж байгаа үнэ нь бол харьцангуй үнэтэй юм шиг байлээ. Гадаадын сайтууд дээр бол 20-50$-т авч болохоор байх шиг байна. Японд лав иймэрхүү үнээр авч болохоор харагдсан... Гэхдээ бусад үнэтэй утаснуудыг бодвол хямд үнэтэй, боломжийн утас гэж бодож байна.

Үнэнийг хэлэхэд саяхныг болтол гар утас гэдэг зүгээр л ярьж байхад хангалттай гэж боддог байсан бол саяхнаас энэ бодол маань тэс өөрчлөгдсөн. Сар орчмын өмнө энэ утсаа дүүгээсээ бэлгэнд авсан юм. Би одоо би энэ Unitel Lava Android утсаа Cyanogen mod гэдэг засварласан Android хувилбар суулгаад жинхэнэ өөрийн зүүн гар болгочихоод үзэж тарж байгаа. Зургийн аппарат, интернет, толь бичиг, мэргэжлийн тооцоологч програмууд гарын дор, шипинүүд, зураг, видео үзэх, тоглоом тоглох, сэрүүлэг, хэл сурах хэрэгсэл, Чихэвчний хөгжим эдгээр зүйлсийг бүрэн орлож байна. Жирийн хэрэглэдэггүй хүний iPhone-оос бол миний android бараг илүү байгаа байх ирмэх

Цаашид энэ блогоор орж ирж байвал миний утастай та ч бас танилцах болно оо ирмэх
За тэгээд утасны талаар зарим эхний мэдээлэл:

Дутагталтай тал нь
  • Дотоод санах ой нь маш бага. Иймээс SD хичнээн хийсэн ч олон програм суулгаж болохгүй. Зай нь дүүрээд асуудал гарна. (гэхдээ энэ асуудал шийдэж болдог тул асуудал биш)
  • Удаан. Сүүлийн үеийн програм, том тоглоомууд гацна. Том киног тэр чигээр нь хуулаад үзэх гэхэд гацна. Жижигрүүлээд утсандаа зориулж хөрвүүлж байж үзэж болно.
  • Лаг утаснуудтай харьцуулахад камер энэ тэр нь шаардлага хангахгүй
  • Монголоос наалт, гэр нь олдоогүй (Юнител дээр байдаг үгүйг мэдэхгүй Tedy дээрээс лав олоогүй)
  • Нэт холболт нь бусад сүүлийн үеийн утаснаас удаан
  • Баттерей нь муу, удаан цэнэглэж хурдан дуусдаг
  • г.м. муу талуудтай. Өөр ч зөндөө байгаа байх.

Сайн тал нь:
  • Маш элбэг, гараад удаж байгаа утас болохоор маш өргөн тархсан. Тиймээс энэ утсанд зориулсан өөрчилсөн хувилбар, тусламжийн мэдээлэл интернетээр дүүрэн байдаг
  • Unlock нь үнэгүй интернетээр дүүрэн байгаа тул Mobicom-ын сүлжээнд unlock хийгээд шууд ашиглаж болно.
  • Дотоод санах ойн асуудлыг Link2SD програмаар microSD рүү холбох замаар асуудлыг шийдээд олон програм суулгаад хэрэглэж болно. (гэхдээ ингэхэд жоохон төвөгтэй. Үүнийг хэрэгтэй гэвэл дараа нь зааж өгч болно. Доор сэтгэгдэл үлдээгээрэй.)
  • Гол нь бусад андройд утаснуудтай харьцуулахад том дэлгэцтэй барьцтай, нимгэн
  • Хамгийн гол нь ухаантай утаснууд дотор харьцангуй ХЯМД үнэтэй.
  • Элбэг учир Cyanogen mod зэрэг custom mod г.м зүйл элбэг байдаг. Би Cyanogen mod суулгаж хэрэглэдэг.
  • http://mongolian-it.blogspot.com/2011/01/2.html энэ асуудал байхгүй юм шиг байгаан. Би лав янз бүрээр оролдоод сүүлдээ бүүр таг чиг болгосон ч Firmware flasher нь нэт дээр байсан тул олж авч асааж авсан. Тэгэхээр энэ бол android утасны учрыг олохыг хүссэн хүмүүст хямдхан олоод авч болохоор, дураараа элэг бөөрийг нь гаргаж үзэж болохоор утас шиг санагдсан. Шууд аймар хаалттай, хамгаалалттай юм авчихалгүй эхлээд ийм юм олж авч Android гэгч ногоон нөхөртэй танилцсандаа баяртай байгаа.

Ер нь бол энд гол бичих гэсэн санаа нь хэрэв шинэ утас авбал Android сонгоорой, гэхдээ оролдох, гэдэс дотрыг нь судлах хүсэлтэй хүн бол захын гоё харагдсаныг нь биш авах гэж байгаа утсаа сайн хайж судалж байж авахыг зөвлөх байна.




Нэмэлт: (2012-10-03)
За CM7 хуучин хэрэглэж байсан их ачааллаад байсан. Одоо харин Swedish Snow гээд ROM хамгийн зүгээр санагдаад үүнийг суулгасан байгаа шүү.

Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Android | (65) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 7176 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Ёстой сайн мэдэхгүй байна. Яг норгосноос болсон эсэхийг. ᠍‍Баттерейг нь хэсэг салгаад байлгаж байгаад нэг үз дээ. Тэгээд болохгүй бол Factory Reset л хийх болох байх даа.
Алмас хэзээ бичсэн: 20:34, 2015-08-01 | |
hi tuslaach
Samsung s3 onoodor boroond nuurii n norgochihson jin utasnii hajuu taloin darj tugjdeh tovchluur n bolohgui utasaa asaahaar samsung s3 gj bain2 garch ireed bhiin tgd nogoo tovchluuran deer n daraahar dahaid l tiim bochig garch ireed bn tuslaach. Guij bn meddeg bol heleed ogoooch
Зочин хэзээ бичсэн: 19:17, 2015-07-31 | |
Өөрийнх нь official РОМ-той бол Factory Reset хийж үзээд засрахгүй бол эд анги талын гэмтэл байх аа даа.
xvv хэзээ бичсэн: 22:31, 2015-01-02 | |
CDC serial driver android driver oldohq bna geed aldaa zaagaad bhiin?
Samsung s2 HD LTE utas l daa zarimdaa gadnaas duudlaga ireed avahaar hunii yaria ni sonsogdohq miniih ch sonsogdohqn
Зочин хэзээ бичсэн: 01:34, 2014-12-10 | |
my utas gatsad bga yma program unshuulad zvger bolohgvi bga bas reset hiisen ymar ch nemer alga yahu tuslach tehv
Зочин хэзээ бичсэн: 13:38, 2014-05-05 | |
Failed to software update.Use SKT USIM to progress update. geed aldaa bainga garch ireed bhiin yahuu?medeh chadah arga bna uu?
Зочин хэзээ бичсэн: 23:29, 2013-10-22 | |
Help
samsung s3 SIM NETWORK UNLOCK PIN gej gatch ireed boldogui ee yah ve
bayraa хэзээ бичсэн: 00:50, 2013-07-10 | |
Lava skytel-ынх гэж байхгүй биз дээ? Ер нь бол skytel-ын андроид утастай Settings -> More Settings -> Mobile networks -> Access Point Names рүү ороод Menu товчоо дараад New APN гээд Name: Skytel APN: style гэж оруулаад болох байх. Утас болгон бас яг адилхан биш. Бүүр чадахгүй бол скаител дээр очоод тохиргоо хийлгэчих. Бас цаана нь үйлчилгээг нь нээлгэдэг ч байл уу мартжээ.
Алмас хэзээ бичсэн: 00:00, 2013-07-08 | |
Яаж датагаара ордог болхуу зааж өгөөч скятэлын дугаартай юм л даа
кккк (зочин) хэзээ бичсэн: 21:52, 2013-07-07 | |
Интернет хэрэгтэй байх аа. Уг нь гэхдээ буруу байна гэж байгаа бол буруу оруулаад байгаа юм бишүү. Интернет хэрэгтэй бол интернет хэрэгтэй гэсэн алдаа гарна. Англиар гарч байгаа алдаагаа орчуулаад уншаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 14:16, 2013-06-08 | |
HI
utasaa blockoltsiim shig bhiin asaagaad pingee xiisnii daraa daxiad mail passport neheed bhiin yahuu gmail-n ner nuuts vgee zow hiigeed bhad buruu gj bhiin engej hiihed internet heregteen boluu
BULGAN хэзээ бичсэн: 02:57, 2013-06-04 | |
bi ene utsiig egcheese sayhan awsan yum buh yum n mash sain yum bainle haya internet-ru orohgui jaahan zowoogod baina gehde sain utas shu HEREGLEED UZUUL MEDEGDENEDEEEEEEEEE гоё шүү
lava хэзээ бичсэн: 13:18, 2013-05-15 | |
Болно дээр байгаа байх унш даа. Сэтгэгдлүүдийг..
Зочин (зочин) хэзээ бичсэн: 10:34, 2013-04-17 | |
hi
mobigiin sim ordog bolgoj bh u
lava хэзээ бичсэн: 10:17, 2013-04-17 | |
hi mobigin sim ordog bolgoj bh u
lava хэзээ бичсэн: 10:16, 2013-04-17 | |