Google Play store-оос APK файл татах..

2013-07-31,09:37
Google Play store  байдаггүй андройд үйлдлийн системтэй утаснууд байдаг юм байна.. тийм утаснуудад өөрсдийн аппликейшн суулгадаг сторууд байдаг.. тухайлбал mobile 1 гэх мэт.. тийм утсанд зарим монгол аппликейшн суулгах гэхээр апп хөгжүүлэгчид нь өөр апп сторуудад байршуулаагүй тохиолдол байдаг юм байна.. заавал монгол гэлтгүй андройд апп байршуулдаг олон сторуудаас хамгийн баялаг олон апптай нь яалт ч үгүй гүүглэ плэй стор билээ.. гүүглэ плэй сторгүй бол нэг бол дээрх шиг өөр апп стор суулгах эсвэл варез сайтуудаас APK өргөтгөлтэй файл хайж олоод татах арга байж болно.. гэхдээ л сэтгэл ханамж 100 хувь болохгүй байсан тул шууд гүүглэ плэй стороос АПК файл татах арга хайж үзлээ.. ингээд олныг нуршилгүй заавартаа орьё..

 (Өөр утас ашиглаад үүнээс амархан apk татах зааврыг хамгийн доор нэмж орууллаа)

юуны өмнө та дараах файлуудыг татаж компютэртээ хадгалж авсан байх шаардлагатай..

1. Google Chrome Browser: Download Link



2. APK Downloader Extension нэмэлт (файлын нэр '1.4.3.crx'  татаад компютэртээ хадгалах): Download Link



3. өөрт чинь андройд утас таблэт гэх мэт зүйлс байх эсвэл танд ямар ч өөр андройд утас байхгүй бол BlueStacks App  гэсэн Windows or Mac-д зориулагдсан андройд үйлдлийн систэм: Download Link



Зааварчилгаа.



Step 1: Google Chrome татаж суулгасан бол түүнийг ажиллуулна..



Step 2: Хромынхоо адресс бар дээр  "chrome://extensions" гэж бичээд ентер дарна..



Step 3: 1.4.3.crx  энэ файлыг татаж аваад хуулагдсан фолдерыг нь нээж байгаад маусаараа чирж хромынхоо сая нээсэн таб дээр авчирч уншуулна..



Step 4:  тэгээд options  гэсэн дээр дарж ороод өөрийн гүүглэ плэй сторлуу ордог  хаяг нууц үгээ хийнээ.. харин device id гэсэн нүдийг бөглөх кодыг дараах  аргаар олж авна..



Step 5: BlueStacks татаж авч суулгасан бол түүнийгээ ажиллуулна.... энэ үйлдлийг заавал хийх албагүй бөгөөд өөрийн андройд утасаараа хийж болно.. гэхдээ бидэнд гүүглэ плэй стор байхгүй учраас энийг программыг суулгаж л таарах байхдаа.. энэ программ нь таны компютэрт андройд үйлдлийн систэм суулгаж компютэртээ андройд үйлдлийн систэмтэй утсанд таардаг программ тоглоом гэх мэт юм суулгадаг программ юм..



Step 6: BlueStacks-аа суулгасан бол app search  дээр нь дараад (Android утаснаас бол play store-оосоо хайна..) DeviceID app. аппликейшнийг хайж суулгана..



Step 7: дээр аппыг суулгаснаар таны  devise id  гарч ирэх болно.. тэрхүү кодыг алхам 4 дээр байх нүдэнд бичнэ.. ингээд л ок дараад л болно доо..



Step 8: энэ бүхний дараа хормоор гүүглэ плэй сторэ луугаа орж хүссэн аппаа хайж олоод хуудсанд нь хандахад адресс барны хажууд зурагт үзүүлсэн шиг жижиг тэмдэг гарч ирнэ.. түүн дээр дарж apk файл татах боломжтой..







зураг дээр хэт жижиг харагдаад байвал энд дарж харна уу



эх сурвалж.. http://forums.crackberry.com/android-app-sideloading-f279/tutorial-how-download-apk-file-google-play-store-820107/

Нэмэлт:
Өөр PlayStore-той утсан дээр хүссэн app-уудаа суулгаад тэндээс нь "App Backup Reinstall" гээд app суулгаж байгаад хүссэн app-аа сонгоод backup хийхэд утасны SD дээр AppBackup хавтсан дотор .apk файлаар хадгалдаг. Тэрийг нь хуулж аваад нөгөө PlayStore-гүй утсан дээрээ хуулаад л суулгачихна.

Бас PlayStore-ыг ч гэсэн татаад суулгаж болдог.

Бичсэн: dao

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Сайн мэдэхгүй юм байна. Утсаа бүр Factory Restore хийгээд цэвэрлээд нэг үзвэл болж магадгүй юм.
Алмас хэзээ бичсэн: 12:24, 2017-08-12 | |
Миний утас play stort байж fasebookтатахгүй пелей сторн хоосон уншаад байх м
Зочин хэзээ бичсэн: 01:21, 2017-08-05 | |
ene zaavaraar bolohgui bn u
dao хэзээ бичсэн: 16:14, 2015-12-23 | |
Угаасаа Play Store байдаг шүү дээ???
Алмас хэзээ бичсэн: 11:03, 2015-12-23 | |
Note 2 play store yaj tatah be
Зочин хэзээ бичсэн: 08:31, 2015-12-23 | |
Samsung grand max utsand play store tatax gesiin yaxuu
Зочин хэзээ бичсэн: 15:30, 2015-12-12 | |
hi ym tatah gher my huuchin utasnii device garch ireed bn yaj solih we
Зочин хэзээ бичсэн: 17:44, 2014-10-27 | |
yu n sonin bn.. zugeer l bndaa..
dao хэзээ бичсэн: 01:01, 2014-05-06 | |
Shaaaaaaaaaaaal so iin
Зочин хэзээ бичсэн: 15:54, 2014-05-05 | |
solution candy crush-iig tataj avchaad oroh geheer butsaad play storluugaa orchood bhiin
eniig yah we
Зочин хэзээ бичсэн: 15:12, 2014-03-07 | |
Settings->More->Applications руу ороод Play Store гэж ороод Default гэснийг нь болиулаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 22:56, 2014-03-01 | |
s3 utsan deer play.google.com ruu orohoor shuud utsan deer ugiin baidag play story app garj ireed baihiin ene ymar uchirtai bee?? tuslaaach
Зочин хэзээ бичсэн: 20:57, 2014-03-01 | |
ter bolohgui geed bgaa humuus yag zuv daraalaliin daguu hiisen esehee shalgaarai... bi dunguj saya turshij uzlee zuv zugeer bn...
dao хэзээ бичсэн: 17:04, 2014-01-17 | |
zuvhun toonuud bish yumaa.. device id: android-geed bgaa useg too holildson code bgaa shuu ter n yum bgaan...
dao хэзээ бичсэн: 17:03, 2014-01-17 | |
device id-g zaaval bluestacks suulgalguigeer olj avah bolomjtoi yum bna.. duudlaga hiih heseg luugee orood *#*#Talk#*#* buyu *#*#*8255#*#* gej tsugluulaad duudlag hiideg tovchin deeree darahad tanii android tuhuurumjnii device id garch irne.. zuvhun toonuud n zuv shuu..
dao хэзээ бичсэн: 16:58, 2014-01-17 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant